АН-ын даргад нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна

img

 

АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл дүрэмд заасны дагуу энэ сарын 17-ны 16.00 цагт дуусгавар болсон. АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, АН-ын экс дарга Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, М.Чимиддорж гэсэн 6 эрхэм  нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлээд байна.

 

АН VI их хурлын төлөөлөгчид намын даргаа орон даяар бүх гишүүүдээсээ сунгаагаар сонгох шийдвэр гаргасан. Бүх гишүүдийнхээ саналаар намын даргыг сонгох болсонтой холбоотойгоор Ардчилсан намын даргын сонгуулийн хороог  30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байгаа юм.

 

 Намын даргын сонгуулийг зохион байгуулах аймаг, дүүрэг, сумын 339 салбар  хороог тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байгаа.   

 

Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдана. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй.

 

Нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь өнөөдөр гардуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улс тор судлаач.:
”Ямар нэг нам нь сонгуульд олонх болж, торийн эрхийг барьж бодлогоо хэрэгжуулэхийг ТОРООС ХУЛГАЙ ХИЙХ БОЛОЛЖ” гэж уздэг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын бутэхгуй нохдуудээс болж АН нь СУЙРЛИЙН ИРМЭГТ ирсэн. Ийм хэцуу цаг уед ”хуний хуучин, дээлийн шинэ нь дээр” гэдэг Монгол Ухааны дагуу Н.Алтанхуягийг АН-ын дарга болгох нь ашигтай байлгуй яахав дээ. Ядаж энд нэр дэвшсэн хумуусийн дотор АН-ыг дампууруулах гээд байгаа Ц.Элбэгдоржийн оодоос ХУЦ гээд хэлж чадах хун нь Н.Алтанхуяг л байна даа. С.Эрдэнийг “Нас барсан олон хуний нэрээр тэтгэвэрийн их хэмжээний монго авч байсан нь тогтоогдсон гэж Номтойбаяр сайд зарласныг бодвол АН нь сэхэх биш, энэ хуний алдааг залруулах гэсээр байгаад суйрнэ. Элбэгдоржийн байгуулсан “нэг ардчилал” хэмээх фракцын гишуун Гантомор нь АН-ын дарга болвол намын даргыг Элбэгдоржид хулээлгэж огоод л АН нь БАЙХГУЙ БОЛНО. Монголын Ундэсний Дэвшлийн намын ул суурин дээр байгуулагдсан “МУДН фракцын гишуун Эрдэнэбатыг АН-ын дарга болговол Эрдэнэтийн 49 хувийг, хувийн ко
2016-12-19
Зочин:
Ардчилсан намын удирдлага хаана конторлох вэ. Нямкагийн 461-р хауст уу
2016-12-19
Зочин:
Ардчилсан намын удирдлага хаана конторлох вэ. Нямкагийн 461-р хауст уу
2016-12-19
Зочин:
Баярцогт хаачваа жинхэнэ ардчилсан намын дарга байхаар таар шуудай даа зугтчихсан уу АТГ муу ажиллаж байна
2016-12-19