Шадар сайд У.Хүрэлсүх шагнал гардуулна

08.30 цагт: “Эрүүл мэндийн салбарын хөгжилд-Эрдэмтдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг ЭМЯ-ны Б зааланд болно. Хэлэлцүүлэгт яамны удирдлагууд болон 100 гаруй эрдэмтэд оролцох юм. Утас: 99079043
09.00 цагт: Сэтгүүлчид, төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нарт статистикийн тоон мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх сургалт ҮСХ-нд болно. Утас: 95103070
09.30 цагт: Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) нь БХБЯ болон МХЕГ-тай хамтран хэрэгжүүлэх “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг сайжруулах төсөл”-ийг угтаж ХАБЭА-н ажилтан, талбайн инженерүүдэд зориулсан Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын семинар Барилгын хөгжлийн төвд болно.
09.30 цагт: ХХААХҮЯ, Сангийн яам, Герман-Монголын хамтын ажиллагааны "Тогтвортой хөдөө аж ахуй төсөл", Хөдөө аж ахуйн инновацийн нэгдэл, ХААИС-ийн Инноваци, бизнес хөгжлийн төв болон "ХАА-н Давхар даатгал" ХК хамтран "Хөдөө аж ахуйн даатгалын бодлого, тогтолцооны шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлгийг ХХААХҮЯамны хурлын танхимд зохион байгуулна.
10.00 цагт: "НҮБ-ын хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга зам" сэдэвт зөвлөлдөх уулзалт ГХЯ-нд болно. Уулзалтад ГХЯ, ХЭҮК, ХЗДХЯ, Нээлттэй нийгэм форум ТББ, Монголын хүний эрхийн ТББ-уудын форумын төлөөлөгчид оролцож, НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудынхаа талаар хэлэлцүүлэг хийнэ.
10.00 цагт: "ТҮЦ" арга хэмжээний хүрээнд дүүргүүдийн газрын албад зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг буулгана. Утас: 90119120
11.00 цагт: Төрийн ордонд Шадар сайд У.Хүрэлсүх Онцгой байдал болон бусад хамаарах салбарын алба хаагчдад шагнал гардуулна.
11.00 цагт: Элэгний эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх болсонтой холбогдуулж “Омбол” ХХК-иас MN мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14.00 цагт: БНХАУ-ын буцалтггүй тусламжаар байгуулагдсан Стандарт, хэмжил зүйн газар Механик, хүч хатуулгын лабораторийн нээлтийн арга хэмжээ болно. Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, БНХАУ-ын Бүрэн эрхт элчин сайд болон бусад албаны хүмүүс оролцох юм. хаяг: СХД, 18-р хороо Стандарт, хэмжил зүйн газрын 2-р байр /Таван шар “Ач анагаахын их сургуулийн” баруун талд/. Утас: 99650498
15.00 цагт: ХНХЯ, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх" төслийн хүрээнд "Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын сургалт" зохион байгуулагдсан бөгөөд төгсөлтийн арга хэмжээ Баянгол зочид буудлын нэг давхрын хурлын танхимд болно. Утас: 94030345, 88844482
15:00 цагт: Багшийн Хөгжлийн Ордонд байгаль дэлхийгээ хайрлах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл хэрэгт хүүхдийн бүтээлээр дамжуулж олон нийтэд нөлөөлөх, сурагчдын авъяас чадварыг нээж, өөрийн оронд төдийгүй олон улсад таниулах, тэдний байгаль хамгаалахад оруулах хувь нэмрийг дэмжих, урам өгөх зорилго бүхий уралдаанны шилдгүүдэд шагнал гардуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ