Засгийн газрын гадаад, дотоод өрийг мэдээлнэ

img

УИХ дахь байнгын хороод хуралдана. 

 

 

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

 

 Хэлэлцэх асуудал:

  • Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;

 

  • Ажлын хэсэг байгуулах тухай. /Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий/.

 

2.Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

 

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд: /Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа/

 

Хэлэлцэх асуудал:

 

  • Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын  сайдын мэдээлэл;

 

  • Засгийн газрын гадаад, дотоод өрийн удирдлагын байдал, Засгийн газрын гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаархи Сангийн сайдын мэдээлэл;

 

  • Бусад асуудлыг хэлэлцэнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ