4 их наядаар ипотекийн зээлийг санхүүжүүлээд байна

img

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараагаар нь Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар БХБ-ын сайд Г.Мөнхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Барилгын салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалт 2008 онд 3.8 тэрбум төгрөг байсан. Өнгөрсөн жил 100.9 тэрбум төгрөг болж 3.1 дахин нэмэгдсэн. Энэ онд барилгын салбарт ямар нэг шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Улсын хэмжээнд 770 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.  Улаанбаатар хотын иргэдийн 30 хувь нь инженерийн тоног төхөөрөмжид холбогдсон орон сууцанд хамрагдсан байна. Ойрын дөрвөн жилд Улаанбаатар хотод  жил бүр 40000 айлын орон сууцад хамрагдах хэрэгцээ байна. Улаанбаатар хотод орон сууцны хэрэгцээ байнга байдаг.  Өнөөдөр 4 их наяд төгрөгөөр  ипотекийн зээлийг санхүүжүүлээд байна. Өнгөрсөн 10 дугаар сарын дүнгээр 672 иргэд ипотекийн зээл авсан байна. Монгол банк УИХ чиглэл өгсний дагуу өмнө нь 8 хувийн зээлээр санхүүжүүлэгдсэн ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр  зээлийг үргэлжлүүлэн явуулж байгаа.  Ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн сайн байгаа. Зээл олголтын бодит эх үүсвэрээ нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж байна.

 

Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байна. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны 725 айлын сууц Улаанбаатар хотод байна. Үүнээс борлогдоогүй орон сууц Буянт-Ухаа хороололд байгаа. Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууцны талбайн ам.метрийн хэмжээг  нэмэгдүүлсэн хэмээлээ.  Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа гишүүдийн асуултад хариулсан юм.

 

Гишүүн Б.Дамба-Очир “Ипотекийн зээлийн эх үүсвэр бага байна. ТОСК цаашид барилга барих шаардлага, хөтөлбөрийг үргэлжлүүлээд явуулах хэрэгтэй гэсэн юм. Үүнд БХБ-ын сайд Г.Мөнхбаяр “Ипотекийн зээлийн эх үүсвэр бага байгаа нь эдийн засагтай холбоотой. ТОСК-ийн хувьд  цаашдаа барилга барихгүй. Түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллана” хэмээлээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ajlaa medehgui said. saihan hudlaa yarihaas oor yum alga. Yaana daa yaana
2016-12-20
иргэн:
орон сууцны зээл аваад 6 жил болж байна.Ипотек руу хамруулахгүй юм.Шууд хамруулчихдаг ч болоосой.Хангалттай хүү төллөө.Үнэн дарамттай юмаа
2016-12-20