Сэтгүүлч М.Батбилэг буяны сан байгуулжээ

“TV9” телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч, редактор М.Батбилэгийн эхнэр хүнд өвчний улмаас бурханы оронд одсон. Сэтгүүлч М.Батбилэг энхэрийнхээ дурсгалд зориулан “Нарны билэг” санг байгуулжээ.
“Нарны билэг” сан нь сайн үйлсийн аян, буяны үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах юм байна. Сангийн эхний ажил болгож өчигдөр /2016.12.20/ Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн харъяа дунд сургуулийн сурагчдад гарын бэлэг гардуулжээ.
Тус сургууль нь 30 гаруй багш сурган хүмүүжүүлэгчтэй бөгөөд гурван бүлгийн 140 гаруй хүүхэд суралцдаг аж. Тэрбээр энэхүү буяны ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ