“Эрдэнэт”-ийн асуудлыг оноос өмнө шийднэ

img

Хуульзүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэтийн 49 хувийн асуудал юм болсон бэ. Оноос өмнө Их хурлаар хэлэлцэж шийдвэр гаргах уу” гэсэн юм. Үүнд Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

 

-Ажил явж байна. 7 хоногт хоёр удаа хуралдаж байна. Зарим зүйл нь бүрэн биш учир удаашралтай байна. Ямар ч байсан оноос өмнө ГОК-ийн асуудал нэг талдаа гарна. Шалгалтын ажлын хэсэг дүгнэлтээ бичиж байна. “Эрдэнэт”-ийн асуудал оноос өмнө шийдэгдэнэ хэмээлээ.

 

Ингээд  Хилийн тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хийв.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ