Хэт ялагдлын гоморхлоо энд ярьдагаа боль

img

Үндсэн хуулийн 25 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр Төрийн ордонд болсон. Уг эрдэм шинжилгээний бага хуралд АН-ын бүлгээс гишүүд оролцуулаагүй байна. Тэр дундаа Үндсэн хууль батлалцсан Л.Болд гишүүн оролцоогүй байна.

 

Энэ тухайгаа гишүүн Л.Болд Хуульзүйн байнгын хорооны хуралдаанд оролцох үедээ хэллээ. Тэрбээр  “Би Үндсэн хууль батлалцсан хүмүүсийн нэг. Гэтэл энэ хуралд оролцуулсангүй. Сөрөг хүчний төлөөллийг яагаад оролцуулахгүй байна вэ” хэмээлээ.

 

Үүнд гишүүн Ц.Нямдорж “Үндсэн хуулийг улстөржүүлэх хэрэггүй.  Үндсэн хуулийн хуралдааны тухайд Ардын их хурлын депутат байсан хүмүүс бүгдээрээ оролцсон. Хоёр илтгэл тавигдсан. Нэгийг нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, нөгөөг нь танай намд орсон С.Амарсанаа нар тавьж, хэлэлцүүлсэн. Иргэн Ламжаваас эхлээд танай намын эрхмүүд оролцож үгээ хэлсэн.  Байнгын хорооны хуралдаанаар өөр асуудал хөндөж, хэт ялагдлын гомхролоо энд ярьдагаа боль. Нам дээрээ хэлэлц. Хилийн хуулиа ярь л даа” хэмээн ундууцав.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хуруу хошуу хоёроо хааяа татаж бай,ямар хаад ноёд биш.
2016-12-21
Зочин:
Хуруу хошуу хоёроо хааяа татаж бай,ямар хаад ноёд биш.
2016-12-21
Зочин:
ЭНЭ нямдорж хэзээ нэг цагт үнэнд гүйцэшдэнэ дээ
2016-12-21
zochin:
Zvgeer bid yalna
2016-12-21