Жагсаал хийх ээжүүдэд зөвшөөрөл олгожээ

Утааны эсрэг ээжүүдийн холбооны санаачлагаар баг насны хүүхэдтэй ээжүүд нэгдэн агаарын бохирдлын эсрэг жагсаал зохион байгуулахаар болжээ. Тэд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэст жагсаал зохион байгуулах зөвшөөрөл хүссэн өргөдлөө хүргүүлээд байсан.
Тэдний хүсэлтийг НЗДТГ-аас хүлээн авч танилцан, улмаар жагсаал зохион байгуулах зөвшөөрөл олгожээ.
Уг тайван жагсаалд 100 гаруй эмэгтэй оролцож Улаанбаатар хотын хорт хийн улмаас хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч байгаа асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх аж. Тэд тайван жагсаалаа энэ сарын 26-ны даваа гарагийн 12.00-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ