“Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв” нээгдэнэ

10.00 цагт: Дээд боловсролын хөгжлийн бодлогыг танилцуулж, чиг хандлагыг тодорхойлох, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн үйл ажиллагаа, үр дүнг танилцуулах, сурталчлах, туршлага солилцох зорилготой “Дээд Боловсролын Шинэчлэл– 2016” өдөрлөг, үзэсгэлэн ШУТИС-ийн Номын сангийн байранд нээлтээ хийнэ. Арга хэмжээг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан үг хэлэх бөгөөд холбогдох албаны хүмүүс, их дээд сургууль, оюутан залуусын төлөөлөл оролцоно. Утас: 88989878, 99030264
10.00 цагт: ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, МҮОНРТ, “Их говийн нүүдэл” ТББ хамтран “Хил дамнасан нүүдэл, суудал: шалтгаан, үр дагавар (1930, 1940-өөд он)” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Гандагтэгчинлин хийдэд болно. Утас: 95641409, 99150893, 11-458305
10.00 цагт: СХД-ийн 67 дугаар сургуулийн хойно 117 дугаар цэцэрлэгт ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэцэршүүлэгч төхөөрөмжийг суурилуулна. Уг шүүлтүүр нь тасалгааны агаар дахь нян, бактери, хөгцийг 99% хүртэл устгаж, утаа, тоос тоосонцор, бохирдлыг шүүж цэвэршүүлдэг.
11.00 цагт: Зам, тээврийн хөгжлийн яам, Атотээврийн үндэсний төв хамтран хууль бус тээвэрлэлт гүйцэтгэж буй тээвэрлэлттэй тэмцэх бодлого чиглэл, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар тус яамны 301 тоотод сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас 86063600, 99101432
11.00 цагт: ШУА-ийн эрдэмтдийн гаргасан “Монголын археологийн сонгомол өв” цуврал 2 боть бүтээлийн нээлт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Г корпус/-ын 6 давхарт 604 тоотод болно. Номын нээлтэд БСШУС-ын Сайд Ж.Батсуурь, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, УИХ-ын гишүүд, номын зохиогчид болон бусад зочид оролцоно.
11.00 цагт: Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2016 оны тайлангийн хурал СТӨ-нд болно. Утас: 91994373
11.30 цагт: ""Яруу найргийн үнэлэмж дээшлэх боломж бий" төслийн үйл ажиллагаанаас нийгэм, улс төр, хүний амьдралд шинэ хандлага бий болно" гэсэн сэдвээр яруу найрагч Н.Ганболд Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
11.40 цагт: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-ийн нээлт болно. Утас: 99033123, 99070789
12.00 цагт: Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртээх ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолборын А танхимд болно
14.00 цагт: Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Энэтхэг улсын дотоод хэргийн сайдыг хүлээн авч уулзана.
15.00 цагт: “Танан” төвийн хурлын танхимд ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн Бүс нутаг, орчин үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн ухааны доктор, дэд профессор Н.Хишигт “Монголын тусгаар тогтнолын түүхийн судалгаа” сэдвээр олон нийтэд лекц уншина.
17.00 цагт: МҮХАҮТ-аас 20 дахь жилдээ зохион байгуулж буй “Entreprenuer 2016” шагнал гардуулах ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын Их танхимд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ