11 сарын хугацаанд 334 хүн ослоор амиа алджээ

img

 

ЗТХЯ-наас сар бүр “Зам, тээврийн хөгжил” мэдээллийн цаг зохион байгуулж, тухайн асуудлын хүрээнд тулгамдаад буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх болон цаашид баримтлах бодлого, чиглэлийн талаар олон нийтэд салбарын мэдээ, мэдээллийг нээлттэй хүргэхээр болжээ. Энэ удаад “Хууль бус тээвэрлэлтээс татгалзъя” сэдвээр мэдээлэл өгч, олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс, зорчигч “хулгайн тээвэр” хэмээн нэрлэгдэх хууль бус тээвэрлэлтийн талаарх асуудлыг хөндлөө. Тухайн тээвэрлэгчийг хянаж, шалгах, торгохоос илүүтэйгээр зорчигчдын боловсрол, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилготойгоор автотээврийн салбарынхан ард иргэдэд ийнхүү сэрэмжлүүлж байна.

 

Улсын хэмжээнд 2016 оны эхний 11 сарын байдлаар тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 1697 гэмт хэрэг бүртгэгдсэнээс орон нутгийн замд 334 хүн нас барсан тоо баримт бий. Үүий дийлэнх хувийг хууль бус тээвэрлэлт эзэлж байгааг албаныхан хэлж байна.

 

 

Иймд өөрсдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс аливаа хууль бус тээвэрлэлтээс татгалзаж албан ёсны гэрээтэй, даатгалтай, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг салбарынхан уриаллаа.

 

Автотээврийн үндэсний төвтэй албан ёсны гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нь хурд болон хөдөлгөөний нэгдсэн хяналттай /GPS/; даатгалтай /аливаа осол саатал гарсан тохиолдолд галт тэргэнд шилжүүлэн суух, зочид буудалд байрлах зардал зэргийг нөхөн олгох бүрэн боломжтой/; техникийн хяналтын үзлэгт бүрэн хамрагдсан баталгаатай, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчилхээс гадна мэргэшсэн жолооч нар үйлчилдэг гэх мэт давуу талтайг албаныхан хэлэв. 

 

В.Бат

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
munch olon huniig aldag yum baina daa zuvhun avaaraar gehed busad shaltgaanaar burch aimaar too garnadaa
2016-12-22
зочин:
Дайн болж байгаа орнуудаас ч айиаар байна.Явган зорчигчдыг хамгаалсан хууль гаргахгүй замаа өргөсгөнө.баруун тийш чөлөөтэй эргэдэг болгоно ч гэх шиг дандаа жолооч нарт ашигтай хууль санаачлаад байх юм.Хотын төв болон хурд ихтэй замууд дээр гэрлэн дохио ажиллуулаач.Хотын төвд хүртэл зүүн 4 замын автобусны буудал дээр явган хүний гарц дээр гэрлэн дохио алга
2016-12-22
Ххх:
Осол гаргасан машины харьялагддаг компанид хатуу арга хэмжээ авах хэргтэй. Тээвэр хийх эрхийг н хасах хэрэгтэй. Техникийн бүрэн бус машиныг хориглох хэрэгтэй
2016-12-22
иргэн:
Өдөрт 1 хүн ослоор үхээд байгаа юм байна
2016-12-22
kkk:
Ямарч ААжиллагааны дүрэм горимгүй хариуцлага байхгүй монголчууд дайн хийхгүйгээр бие биенийгээ алаад дуусч байна да чааваас Ойрхи дорнодод болж байгаа дайнд үрэгдэж байгаа хүмүүсээс илүү хүн монголд сахилга баигүйгээс болж дэлбэрч хордоэ хутгалуулж дайруулж түлэгдэн нөгөө ертөнцөд одож байна да чааваас гэж үнэхээр агуу үндэстэн
2016-12-22