УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барихаар тохирчээ

Э.БАТ
Тавантолгойн хэлэлцээ албан ёсоор эхлээд хоёр хоног болов. Энэ ордын хэлэлцээг тойрсон элдэв мэдээлэл гарах болсон. Тэгвэл УИХ-ын гишүүд ч үүнд анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Тодруулбал, өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн өрөөнд 20-иод гишүүн цуглаж, энэ гэрээний талаар ярилцсан байна. Тэд “...Хэрэв Засгийн газар одоо яригдаж байгаа гэрээгээ УИХ-д оруулж ирвэл Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барина” гэж тохирцгоогоод салсан байна.
Эх сурвалж: www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ