Халаасны хулгайн талаар мэдээлэл хийнэ

img

Гадаад харилцааны яаманд

 

09:00 цагт "Тусгаар тогтнол ба Гадаад бодлого" хэлэцүүлэг болно.

 

Мэдээлэл технологийн үндэсний паркийн 217 тоотод

 

11.00 цагт Утааны эсрэг ээж аавуудын холбооноос багахурал зарлаж байна.  Хурлаар жагсаалын үеэр тавих шаардлагын талаар мэдээлэх болно.

 

Улаанбаатар хотын цагдаагийн газрын 108 тоотод

 

11:00 цагт Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх зорилготой “Үнэгний ав” нэгдсэн арга хэмжээний хүрээнд илрүүлсэн гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийнэ.

 

ШУТИС-ийн Төв номын санд

 

11.00 цагт Дээд боловсролын бодлогыг танилцуулж, чиг хандлагыг тодорхойлох "Дээд боловсролын шинэчлэл - 2016" өдөрлөг үзэсгэлэн ШУТИС-ийн Төв номын санд нээлтээ хийлээ. Өдөрлөг үзэсгэлэн  "Дээд боловсролын хөгжлийн бодлого" хэлэлүүлгээр үргэлжилнэ. Хэлэлцүүлэгт БСШУС-ын сайд болон албаны бусад төлөөлөгчид, их дээд сургуулийн удирдлагууд болон саяхан Германы олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага болох ASIIN е.v -ээр магадлан итгэмжлэгдсэн АШУҮИС-ийн Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн төлөөлөгчид оролцоно.

 

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээлийн төвд

 

11:30 цагаас Дэлхийн зургийн спортын холбооноос Монгол улс оюуны спортоор олон улсад халз мэтгэлцээн хийх талаар мэдээлнэ.

 

Нийслэлийн иргэний танхимд

 

13.30 цагт МЗХ-ноос сүүлийн таван жил завсарлаад байсан “Алма матер” оны шилдэг оюутан шалгаруулах ёслолын ажиллагааг ахин сэргээж, эдийн засаг, нийгмийн ухаан, анагаах ухаан, техник технологи, урлаг спорт, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг 12 номинациар шилдгүүдийг тодруулах гэж байна. 200 гаруй оюутнаас шалгарсан шилдгийн шилдгүүдийг шалгаруулах ёслол болно.

 

Гадаад харилцааны яаманд

 

16.00 цагт Монгол–Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн нээлтийн арга хэмжээ болно. Арга хэмжээг нээж ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер Зимдал Галт нар оролцоно. Холбогдох утас : 9902-8994

СЭТГЭГДЭЛ БИЧИХ