УЛААН ОЙМС: Хосуудын ширээ нэмэгдлээ

img

 

Баяр баярын дундаас шинэ жил хамгийн сайхан нь. Харин шинэ жил, шинэ жил дундаас хамгийн тасархай нь Улаан оймс-Харшийн шинэ жил. 

 

"Камертон"-ы Д.Болд “Амжилтаа ахиулъя”-ын Г.Анархүү нарын санаачилсан ”Улаан оймс” харшийн шинэ жил хоёр дахь жилдээ “Шангри Ла”-д болох тухай мэдээг та аль хэдийн сонссон байх. /2016.12.24-нд/

 

Их хотын нүүр царай болсон залуусыг нэг дор цуглуулдаг энэ парти олон сюрпризтэй. Урилга болох улаан оймсондоо бэлэг хийж авчраад, сүлд модныхоо доор тавьж, харихдаа гацуур дор өөр нэгний үлдээсэн бэлгийг авна. Романтик биш гэж үү. Хэрэв та ганцаараа ирсэн бол улаан оймс чинь хос болж ч болох юм. Ийм түүх байгаа шүү. Рок, попын супер одууд, загварлаг охид бүсгүйчүүд, спортын алдартнууд, бизнесмэнүүд нэг дор цуглана. Бас гэр бүлийн  найз нөхдийн шинэ жил. Сүүлийн үед энтертайментийн хит болж байгаа бүх үзүүлбэр, загвар өмсөгчдийн шоу, хөгжилтэй наргиан наадам бүхэн нэг дор.

 

  • PS: Харшийн шинэ жилийн бас нэгэн таатай мэдээ. "Улаан оймс"-т ХОСУУДЫН ШИРЭЭ нэмэгдсэн байна. Та хайртай залуу, бүсгүйтэйгээ, гэр бүлтэйгээ үдэшлэгт очих бол энэ ширээг сонгоорой. Мэдээж таны дэргэд адилхан хосууд суух болно. Гол нь хотын хамгийн орчин үеийн, тансаг, сонирхолтой, жинхэнэ доргио болдог залуусын шинэ жилийн тасалбар "УЛААН ОЙМС" цөөхөн үлдсэн гэсэн шүү. 

 

ЭНЭ ӨДРИЙН ТАНЫ КОД - УЛААН ОЙМС

98444444, 99710009, 77774444, 99102793

 

 

 

"МИНИЙ УЛААН ОЙМС ХОС БОЛСОН"

 

Нүүр номын одуудын нэг, ”Crossfit” клубын дасгалжуулагч Tsetseg Byambaa-г хөдөлмөрч, зорилготой бүсгүй гэдгээр нь олон хүн мэднэ. Бас тэр өөрийн үзэл бодлоо өвөрмөц хэлбэрээр нийгмийн  сүлжээнд илэрхийлдэгээрээ алдартай. Түүний 2015 оны Харшийн шинэ жилийн талаар нүүр номдоо үлдээсэн постыг сонирхуулъя. Та “Улаан оймс”-ны уур амьсгалыг мэдрээрэй.  

 

Өдөр бүр ажлын ширээний цаана үйлдвэр дотроо, сургууль дээрээ таарч уулздаг найз нөхөд, хамтран зүтгэгчдэдээ хамгийн гоёор харах боломжийг шинэ жил олгодог болов уу даа гэж би хувьдаа боддог. Байдаг л нэг уур бухимдал, амьдралын стресс гээд ярих юм бол тоолж томшгүй олон зовлон, нийгмийн шүүмжлэлүүд өдрөөс өдөр уншиж, харж, сонсохыг хүсэхгүй байсан ч нүдний өмнө зурайж, тархи сэтгэл рүү минь шууд л нэвчин ордог. Хэцүүхэн ч гэмээр амьдралын тойрог дунд бид  яагаад нэгхэн өдөр, үгүй ээ арванхоёрдугаар сарын хэдхэн өдөр баясаж, хайрлаж, инээж, хөөрч болохгүй гэж...

 

Амьдралын тойрог эргэлдсээр он жилүүд урагшилдгаараа л урагшиглна. Хувь хүн, албан байгууллагууд, сургууль, цэцэрлэгийн насны бяцхан үрсүүд минь хүртэл шилдэг, мундагаа шалгаруулж, улиран өнгөрч буй оныхоо амжилтыг шагшин, нэгнээ урамшуулах боломж юм уу даа, энэ сар.

 

Эсрэгээрээ бол би энэ жил юу хийж, хэнийг хайрлаж, хэнд хайрлуулсэн бэ? Туслах ёстой хүндээ сэтгэл гаргасан билүү? Ажлаа сайн хийсэн үү, орлогоо нэмэгдүүлж чадсан уу,  машин тэрэг, байшингээ сайжруулж чадсан уу гээд олон амьдралынхаа тухай тунгааж бодох, өөртөө урамших, магадгүй өөрийгөө илүү дайчлах хэрэгтэйг ухаарч ойлгох цаг мөч ч юм шиг. Яамаар ч юм бэ дээ... гэмээр он жилүүд дунд би гэдэг хүн БИЕ хүнээ том болж, томоожиж байгааг ухаарах болсон Зурвасхан орж ирж, бодлоо сийчиж суухад залуу хүний хувьд онгирмоор, орилмоор, хашгирч дороо дэвсмээр, гоморхож уйлмаар олон зүйл толгой доор эргэлдэж байна.

 

Шинэ жил гэснээс олон баярт оролцож байлаа. Яахав, эдэлж өнгөрүүлсэн насны тоогоор ярьвал арай багаар тоологдох ч залхуутай, ёстой учир утга нь олдохгүй, эхлэхээсээ дуусах хүртлээ цэмбийж, бага зэрэг ярвайлттай суух шинэ жилүүдэд цаг, мөнгөө гарздаж, ахин очихооргүй болсондоо баярлаж сууна.

 

Үнэндээ эмэгтэй хүн шинэ жилд бэлтгэнэ гэдэг бүтэн хоёр сарын ажил болдог. Яана аа, юу өмсөнө өө, яаж жингээ хасах вэ, хаана, хэнээр будуулж, үс, гэзэг, хумс хуруугаа яаж янзлуулах вэ гээд хэр баргийн хүнд ажлын хажууд өчүүхэн сонсогдох ч эмэгтэй хүн бүрий хувьд энэ өдрүүдэд заавал гоё сайхан харагдах үүрэг, даалгавар авсан мэт өөрийн мэдэлгүй л бид сэтгэл догдлон, шинэ жилдээ бэлддэг.

 

Эрчүүд бол энэ баярыг амархан бөгөөд авсаархан аргаар давдаг. Гэтэл бид бэлдэж бэлдэж очсон шинэ жилдээ уйтгартай, домог болсон хөтлөлт, дуучдын ам барьсан үзүүлбэрийг үзэж, эхлэлээсээ дуусах хүртэл үргэлжлэх шил, төмөр, мод, шаазан цом, бэлэг сэлт тараахыг харж, ихэвчлэн ширээнийхээ ард уйтгарлаж суусаар харьдаг. Хүн бүрт ноогдсон хоолоо цэвэрхэн гэгч нь идэж, урдаа байгаа балга уух зүйлсээ ямар бага байгааг нь голон голон дуусгана. Хэ хэ.

 

Хамгийн харамсмаар нь шинэ жилийн ёслол дуусах дөхөхөөр нөгөө сайхан даашинзтай бүсгүйчүүд хөл дээрээ тогтож ядан гуйвсаар албадаад зогсоосон мэт тойрог болж бүжиглэнэ. Үнэндээ энэ бүхэн жаахан гунигтай санагддаг. Шинэ жил гэхээр л сайхан гоёсон охид, бүсгүйчүүд байх хэрнээ гол утга учир нь болсон баяр, баясалаа хаана гээсэн юм бол гэмээр байх нь олон. Ингэж бичлээ гээд шүүмжлэх хүн олон байгаа байх. Гэхдээ энэ бүхэн миний бодол гэдгийг ойлгоорой.

 

 

Арванхоёрдугаар сарын сүүлийн өдрүүд ирлээ...  Сошиал ертөнцөд “Улаан оймс” харшийн шинэ жилийн тухай зарлагдаж, хүмүүс ч шуугиж эхлэв. Очихгүй бол болохгүй, янзын сайхан баяр болно гээд л 100 хувийн баталгаа өгч байлаа. Би харшийн шинэ жилийг хэн зохион байгуулж байгааг мэдэхийг хүсч байв. “Улаан оймс”-ын эзэд нь эртний танил, хүн бүрийн сайн мэдэх дуучин Д.Болд, “Амжилтаа ахиулъя” төслийг амжилттай удирдсан Г.Анархүү нар байлаа. Тэдний нэрийг сонсоод харшийн шинэ жил гоё болох юм байна, ямар ч байсан очих юмсан гэсэн бодол шууд төрсөн. Ингээд аз таарч, танил маань урилга явуулснаар тэр гайхалтай шинж жилд очих боломж надад олдсонд одоо ч баяртай байна.

 

 Та энэ хүртэл уншсан бол яг юу болсныг одоо л би бичих гэж байна. Тэвчээтрэй уншаарай!

 

 Хүсээд байсан урилга маань ирлээ. Одоо яаж ганцаархнаа очих билээ гээд л хань татах санаатай утас цохисон ч нэг ч хүн гарч ирсэнгүй. Баяр л юм болсон хойно хосоороо, эсвэл хайрттайгаа, хамт олноороо л байж таарна. Би очоод юу хийж, хуйхаа маажина аа гэж бодлоо. Ичих, эвгүйцэх, нэрэлхэх зан маань мэдээж ганцаараа тохиолдолд илт давуу гарч ирэх нь тодорхой. Ороод онцгүй бол гараад явчих юм чинь яадаг юм гэж өөрийгөө тайвшруулсаар очихоор боллоо. Заал дүүртэл дэвссэн зөөлөн хивсэн дээгүүр сэмбийтэл алхаад, хувцсаа өлгүүлэх зуураа орчин тойрноо ажиглавал “Камертон” хамтлагийн Эба эхнэртэйгээ соёлтой нь аргагүй инээмсэглэн, бусдын жишгээр хувцсаа өлгүүлэхээр дараалалд зогсч харагдав.  

 

“Шангрила” зочид буудал үүдээр оруут “Би чинь гадаадад байна уу даа” гэсэн мэдрэмж өөрийн эрхгүй төрж, нүд баясч, сэтгэл тэнийгээд л явчихсан. Өөдөөс дарс барин инээмсэглэсэн хүмүүс угтаж, хүмүүс ч цагаа ягштал барин, нэг л мэдэхэд тэр том заал дүүрэн хүнтэй болох нь тэр. Хажууханд маань Х.Тэмүүжин гишүүн ганцаараа ирсэн бололтой, нэгэн хосуудтай яриа өрнүүлж байгаа харагдав. Энд миний оролцсон олон шинэ жилээс бүх зүйл өөр байлаа. 

   

Бага байхад минь “Харшийн шинэ жил” Пионерийн ордонд жил бүр болдог байлаа. Үнэндээ би нэг ч удаа тэр баярт явж үзээгүй. Мэдээж оролцохыг маш их хүсдэг байсан.

 

Үнэтэй, тансаг газар дарга, захирал, боссын хүүхдүүд цуглаад, бут авдаг гэдэг ойлголт хаа сайгүй байдаг. Унаж ирсэн машин, гангарсан гоёлоосоо авахуулаад уралдаж, барьцалдах зүйл гарна даа гэж бодсон бодол тэнд очоод шууд өөрчлөгдсөн.

 

Бидний баяр байнгын л зодоон, нүдээн, мөргөлдөөн, шүргэлдээн дунд болдог гэхэд хилсдэхгүй байх. Зурагтаар гардаг хүмүүс, сайд, дарга нар, Монголын толгой компаниудын захирал тэргүүтнүүд ч хүрэлцэн ирсэн харагдсан. Сандал олж тухлаад авбал гартлаа тайз ширтэж байгаад гардаг шинэ жилийн хэвшмэл ойлголттой очсон зочид баяр эхлээд 20 минут ч болоогүй байхад дотно танилцаж, нөхөрлөн, баясан цэнгэж эхлэв. Уур амьсгалыг хөгжөөсөн хөтлөгчид байв уу? Уригдсан зочид тийм өөр хүмүүс байв уу гэж хэсэг бодлоо. Ширээний шинэ танилууд хэдийнэ бие биесээ мэддэг мэт яриа өрнүүлж, хаашаа л харна нийтэч хүмүүс. Орчин цагийн соёл, өөрчлөлтийг хүн бүр дагаж, баригдмал ертөнцөөс өөрийгөө илэрхийлэх боломж энэ үдэш хүн бүрт иржээ гэж би хувьдаа бодож суулаа.

 

 

 

 

Энэ үдэш “Шангри-Ла” зочид буудлын Их танхимд Харшийн шинэ жилд оролцсон бүх хүмүүс нийтээрээ бие биесээ хүндэтгэж, ХҮНИЙ ёсоор уулзалдан, эрх ямба, албан тушаалаа түр мартаж, өөр ертөнцөд уулзалдаж байгаа мэт үнэхээр сайхан байсан. Би хэтрүүлж байна гэж та бодож байна уу? Үгүй дээ, энэ бүгдийг энгийн нэгэн амьдралтай бүсгүйн нүдээр харж баяссан, битүүхэндээ аз жаргалыг мэдэрсэн гоё үдэш байлаа. Хоол, зохион байгуулалт ярих юм биш, ёстой кинон дээр гардаг шиг л хүлээн авалт тэнд болсон. Харшийн шинэ жилийн хөтөлбөрөөс би нэг ч хором анхаарлаа өөр зүйлд хандуулахгүйгээр дуулж, бүжиглэж, инээлдэн, сэтгэлийн жаргал гээчийг мэдэрснээ та бүхэнтэй хуваалцаж байгаа маань энэ.

 

Жил бүр болдог хэвшмэл шинэ жилийн баярт залхан байж очиж байснаас дараа жил ч байс ганц сайхан гангараад “Харшийн шинэ жил-ээ зорино гэдэгтээ итгэлтэй байна. Та атаархаж байна уу? Тийм ээ, би тэгж бодож байна. Ирэх жилийн наадам өдий байна даа гэдэг шиг ирэх жилийн Харшийн шинэ жил ч хол байна даа, хол байна! Тэнгэрийн амьтдыг хөрсөнд буулгаж чадсан хөтлөгч Анхаа, амаа ангайлгаж эвшээх ч боломж олголгүйгээр найруулан, зохион байгуулсан дуучин Д.Болд, Г.Анархүү нартаа залуу хүний зүгээс баярласнаа илэрхийлмээр байна.

 

Улиран урсаж буй он жилүүдийн дурсамж минь нэгээр нэмэгдлээ. Бас нэгэн таатай мэдээ гэвэл миний улаан оймс хос болсон.

 

Б.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Г.Батнасан:
Уучилаарай. Монголын нүүр царай болсон залуус чинь малчины хотонд байдаг юм.
2016-12-23