Өр төлбөрийг хүчингүй болгохгүй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  Хуулийн төслөөр Хөгжлийн банкны үндсэн хөрөнгийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч, үг хэлж байгаа юм. Гишүүдийн асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариулж байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Хөгжлийн банкны асуудлаар улстөржүүлж болохгүй.  Асуудал бодитоор хандах ёстой. Эх үүсвэрээ яаж бүрдүүлэх гэж байна вэ?

 

-Цаашдаа санхүүгийн эх үүсвэрээ сайжруулж байж олон улсын зах зээлээс хямд эх үүсвэр олох бололцоо бүрдэнэ.  Б.Жавхлан нарын гишүүнтэй хамтраад Хөгжлийн банкны хуулийн төслийг өргөн барьсан. Засгийн газрын ашиглаагүй 3 их наяд төгрөгөөс нэг их наядыг нь Хөгжлийн банкинд оруулахаар  болсон.

 

УИХ-ын гишүүн Г.Занданшатар:

 

-Удирдлагын багийн сонгон шалгаруулалт явагдсан уу. Эргэн төлөгдөх зээлүүдийн эх үүсвэрийг яаж шийдэх гэж байна.

 

-Олон улсын нээлттэй тендэрээр удирдлагын багийг сонгон шалгаруулдаг. Олон улсын нээлттэй тендэр зардлагдсан. ХХБ-ны 500 сая ам.доллар, МИАТ-ын гаргасан баталгаа гаргасан байгаа. Ирэх оны нэгдүгээр сард ОУВС-гийн хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл хийнэ.  Нийтдээ 5.6 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй эх үүсвэр шаардлагатай байгаа. Энэ талаар ОУВС-гийнхантай хэлэлцээр хийж байгаа. ОУВС-гийн хэлэлцээр амжилттай болвол зээлийн эх үүсвэрүүдийн эргэн төлөлт шийдэгдэнэ.

 

УИХ-ын гишүүн Д.Ганболд:

 

-Засгийн газар ажлаа хийж байна уу. Хөгжлийн банк гэж ярьсаар өнөөдрийг хүрлээ. Үнэхээр цагийг нь тулгаад яаралтай хэлэлцэх горимоор асуудлыг нь оруулж ирж байна. Энэ нь эргээд төсөвт дарамт учруулна шүү.  Хөгжлийн банкны шалгалтын 200 хуудас баримт бичиг гэж яриад байна. Би лав энэ баримт бичгийг хараагүй.

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 

-Амьд үлдэхийн тулд гэдэг шиг энэ  тогтоолын төслийг дэмжиж байна. 3.2 их наяд төгрөгөө бид алдчихсан байна.  Өнгөрсөн хугацаанд Чингис, Самурай бондоор хэрэгжсэн төслийг шалгах хэрэгтэй.  31 тэрбум төгрөгөөр 100 км замыг Говь-Алтай аймагт тавьсан гээд биччихсэн байна лээ. Гэтэл тэр замыг хаана тавьсаныг аймгаараа хайгаад олохгүй байна. Энэ 3.2 их наядыг шалгахад талыг нь эргээд олж чадна. Хөгжлийн банкны эсвэл Монгол банкны дэргэд Өр барагдуулах алба байгуулах хэрэгтэй.

 

-Хөгжлийн банкаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийг төсөв хамруулсан. 3.2 их наяд төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн байна лээ.  Эхний ээлжинд төсөв, Хөгжлйин банкны хоорондох өр авлагын тооцоог гаргана.

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

 

-Яагаад алдсан мөнгөө эргэж авах асуудлыг ярихгүй байна вэ? Хөгжлийн банкинд хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй. Хариуцлагагүй, сахилга батгүй зарцуулсан зүйлийг хэлэлцэх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Ам.долларын зээлийг их хэмжээгээр авсан. Тэр ам.доллар хаана байна вэ? Ам.доллараараа зээл авсан хүмүүс ам.доллараараа зээл өгдөг. Ханшийн зөрүүгээр банкууд л хожоод байна. Өр төлбөрийг барагдуулна, хүчингүй болгох асуудал байхгүй.

 

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН, МАХН Засгийн газар барьж байхдаа их өр тавиад ам.долларын ханш буурахгүй байна. 7 их наяд 954 тэрбум төгрөгийг Монгол банкнаас мөнгө хэвлэж, зах зээлд оруулснаас шалтгаалаад ам.долларын эрэлт бий болсон. Үүнээс шалтгаалаад ам.долларын ханшийг барьж чадахгүй байна. Өрийн дарамтад оруулсан өмнөх дөрвөн жилийн Засгийн газрын ажлын үр дүнгээс шалтгаалж байгаа юм. Өр төлбөрийг авах талаар ажиллаад явж байна.

 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

 

-Төсөл, хөтөлбөрийн эргэн төлөлт ямар байна вэ?

 

-Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өндөр байгаа. Улсын төсвөөс эргэн төлөгдөх 3.2 их наяд болон бусад 16 хөтөлбөрийг санхүүжүүлсэн төслийн мөнгө эргэн төлөгдөх магадлал муу. Эргэн төлөлт бага дүнтэй байгаа. Ирэх жилүүдэд эргэн төлөлтийн хувь хэмжээ өндөр байх болно.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

!!!:
Yamar negen barizaa tawiad zeel olgoson baigaa buur bolohgui bol barizaa horonguudiig ni duudlaga hudaldaand oruulj Ulsiig hohirolgui bolgooch ee !!!
2016-12-23
haganii zarlig:
NEGEN ZUIL TUR TUMNII HURUHGIIG ICHIH BULCHIRHAIGUI TSUSALSAN DARAAH LUIVARCHDIIG BUUDAN HOROOJ HURUNGII NI TURIIN SAND HURAASUGAI NEGEN ZUIL HULGAICH NART BOLOMJ OLGOSON ERH MEDELTNUUDIIG DOGSHIN MORINII SUULNEES ZUUJ ALSUGAI NEGEN ZUIL EH OROND ONTSGOI GAI TARISAN DARAAH ZUUN HULGSICHIIG UTER TURGEN HUUN GARGASUGAI
2016-12-23