АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ

img

АН-ын VI их хурал энэ сарын эхээр болсон. Тус хурлаар намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэж баталсан билээ. Тэгвэл тус намын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэжээ.

 

“Ардчилсан нам”-ын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцсэн байна. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэв.

 

В.Бат 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ