Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 20-25 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 8-10 градус хүйтэн байна.
Маргааш нутгийн баруун хагаст, 26-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 27-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 25-нд говь талын нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Харин энэ сарын 28-нд нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч суларна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ