Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар өнөөдөр шинэ оныг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу дүүргийн тохижилт, үйлчилгээний компаниудад цас, мөс, хог хаягдлын цэвэрлэгээг зохион байгуулан бүх нийтийн их цэвэрлэгээнээ хийх юм.
Мөн хотын гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлж байгаа Хот тохижилтын газар болон дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани, бусад хувийн хэвшлийн нийт 16 компаниудад зам замын байгууламжийн цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож ажиллахыг үүрэг болгосон байна.
Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр байгууллага, аж ахуй нэгж, айл өрхүүд орчин тойрны хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээнд идэвхтэй оролцож, хороо, дүүргээс зохион байгуулж байгаа цэвэрлэгээний арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ