Хятадын 50 саяар орон сууц барина

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдлыг бууруулах асуудлаар ирэх долоо хоногт чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ. Тэрбээр сэтгүүлчдэд энэ талаараа товч мэдээлэл өгсөн юм. Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн зарим арга хэмжээнээсээ мэдээллийн үеэр дурдсан.
Тухайлбал, ирэн оны нэгдүгээр сарын нэгнээс гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг тэглэхээ мэдэгдсэн юм. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын Монголд айлчлах үеэр яригдсан тусламжийн хөрөнгөөр орон сууц барих газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулах юм байна. БНХАУ-ын Ерөнхий сайд манай улсад айлчлах үеэрээ 50 сая ам.доллар өгөхөөр амласан юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ