Ээж, аавууд өнөөдөр жагсана

Утааны эсрэг ээж, аавуудын холбооны санаачлагаар утааны эсрэг жагсаал зохион байгуулахаар болсон. Уг жагсаал энэ өдрийн 12.00 цагаас 14.00 цагийн хоооронд Сүхбаатарын талбайд болно.
Уг тайван жагсаалд 100 гаруй эмэгтэй оролцож Улаанбаатар хотын хорт хийн улмаас хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч байгаа асуудлаар үзэл бодлоо илэрхийлж аж. Мөн агаарын бохирдлын улмаас эмчилгээнд зарцуулсан мөнгөний нөхөн олговрыг улсаас шаардана гэдгийг тус холбооны дарга Ц.Пүрэвхүү хэлж байсан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ