Шинэ оюутнууд сэтгэцийн хямралд өртдөг

img

 

Монголд анх удаа оюутанд зориулсан "Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төв" үүд хаалгаа нээлээ. Уг төвийн нээлтийн үйл ажиллагаа АШУҮИС-ийн “Эко” цогцолборт боллоо.

 

Уг төв нь эхний ээлжинд АШУҮИС-ийн оюутнуудад үйлчлэх бөгөөд цаашид бүх их, дээд сургуулийн оюутнуудад үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллах юм байна. Сэтгэлзйүн зөвлөгөө өгөх төвийн сэтгэлзүйчээр АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн зургаан багш ажиллах аж.

 

Энэ талаар тус тэнхимийн багш, Анагаах ухааны докторо Д.Оюунсүрэн “Шинэ оюутнууд дасан зохицолтын өөрчлөлтөө шийдэж чадаагүйн улмаас нойргүйдэх зэрэг сэтгэцийн анхан шатны өөрчлөлтөд орох явдал байдаг. Мөн түр зуурын сэтгэцийн хямралд өртөх нь бий. Улмаар богино хугацаанд хямралаа өөрчилж чадахгүй явсаар илүү том асуудалд ордог. Энэ мэтчилэн асуудал тулгамдсан оюутан энэхүү төвөөр үйлчлүүлж зөвлөгөө авах боломжтой. Одоогоор орон тооны сэтгэлзүйч ажиллахгүй. Манай тэнхимийн залуу багш н.Энхтүвшин хариуцаж ажиллана” хэмээв.

 

 

Цаашид энэхүү төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, ЕБС-ийн сурагчдад мэргэжлээ сонгоход болон үе тэнгийхний нөхөрлөлийн асуудлаар зөвлөгөө, тусламж үзүүлэх аж.

 

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
багш нар чинь тйим завтай байдаг хүмүүс үү гадуур бөөн ажилгйү сэтгэлзүййч байййхад шархадны эмч нар ажилдаг болсон уу өөр шинжлэх ухаан ш дээ
2016-12-26