Уурхайчдын алдарын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, Налайхын нүүрсний их уурхай үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой өчигдөр тохиолоо. Уул уурхайн ажилчдын баярын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Налайх дүүрэгт байрлах Монгол улсын Хөдөлмөрийн ууган баатар Д.Даваажав болон Уурхайчдын алдрын хөшөөнд дүүргийн удирдлагууд болон уурхайчдын төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Мөн дүүргийн уурхайчид алдаа оноогоо дүгнэн, ярилцаж, баярын хурлаа хийв. Баярын хуралд Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Хөдөлмөрийн баатар Т.Окобал, Ч.Пүрэвээ, гавьяат уурхайчин Л.Дамдинсүрэн, Ц.Жанчив болон ахмад, дунд, залуу үеийн уурхайчдын төлөөлөл оролцсон юм.
Уурхайчдын баярын хурлын үеэр уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан тэргүүний уурхайчдыг төр засгаас үнэлж Тэргүүний уурхайчин цол тэмдэг, Засгийн газрын хүндэт жуух бичиг, Нийслэлийн болон дүүргийн ИТХ, Засаг даргын хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа..
Мөн гэрээр хэвтэрт байгаа уурхайчдад дүүргийн удирдлага болон НХҮХ-ээс хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулан өгсөн юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ