Г.Ундармаа ”Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” боллоо

СТА Г.Ундармаагийн тэргүүлдэг "Итгэлийн танхим" төрийн бус байгууллага зургаа дахь эмнэлгээ тохижуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус байгууллага энэ удаа Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн тохижуулан өгөв.
Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Цэрэн, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Бааст, СТА Г.Ундармаа болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид, төсөлд хамрагдсан багийнхны төлөөлөл оролцлоо.
Өмнө нь эмнэлгүүдийн хүлээлгийн өрөөг нь л тохижуулан хүлээлгэн өгдөг байсан бол энэ удаад тасгийг бүрэн шинэчилж, хүүхдийн тасгийн шинэ стандартыг тогтоохыг зорьж ажилласнаа жүжигчин Г.Ундармаа онцоллоо. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн 10 өрөө, хүлээлгийн заал, эмчийн үзлэгийн өрөө, тарианы өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, халдвар хамгаалалын өрөө, эмч, ажилчдын амралтын өрөө, ариун цэврийн өрөө, хувцасны өрөө, нарийн коридор бүхий нийт 508 мкв талбайг 140 гаруй сая төгрөгөөр засч тохижуулсан байна.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа СТА Г.Ундармаад "Нийслэлийн эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагналаа.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ