Давхар иргэншил гэж юу вэ

img


Улс орнуудын иргэний буюу харъяатын хуулиудын зөрөөний улмаас нэг хүн хоёр юмуу түүнээс дээш улсын харьяалалтай болох явдал гардаг.


Жишээлэхэд "цусны" зарчим үйлчилдэг улсын эцэг, эхээс "хөрсний" зарчим бүхий улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхэд хоёр улсын харьяалалтай болно. Эмэгтэй хүн гадаад иргэнтэй гэрлэх, өөр улсын иргэн болох зэрэгт өөрийн харьяаллаа алдахгүй бол мөн хоёрдмол харьяалалтай болно.


Хоёрдмол харьяалал нь хувь хүн болон холбогдох улсын хувьд хүндрэлтэй асуудал бий болгодог. Иргэн хүн иргэнийхээ эрхийг бүрэн хэмжээгээр эдлэх шаардлагыг холбогдох хоёр улсын өмнө тавьж болно. Мөн нөгөө талаар, цэргийн алба хаах зэрэг иргэнийхээ үүргийг биелүүлэхийг хоёр улс иргэнээсээ шаардах эрхтэй. Ийм ч учраас Монгол Улсын Харьяатын тухай хуульд хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрөхгүй байх тухай заасан байдаг бөгөөд Монгол улсын хүн ам, удмын сангийн-үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын бодлогын хүрээнд хамаарах асуудал юм.

 

Олон улсын харилцаанд


Олон улсын практикт хоёрдмол харьяалалтай хүмүүсийг голчлон оршин суугаа юмуу байнгын холбоотой байдаг улсынх нь иргэн хэмээн үздэг.


Олон улсын хамтын ажиллагаа хоёрдмол харьяалалтай хүмүүсийг цөөлөх, шинээр хоёрдмол харьяалал бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр явагдаж байна.  Жишээ нь, БНМАУ 1975 онд ЗХУ-тай хоёрдмол харьяалал үүсэх тохиолдлыг арилгах тухай олон улсын гэрээг байгуулж байсан. Мөн дээрх зорилгоор байгуулсан монгол улсын хоёр талт олон улсын гэрээ, хэлэлцээрүүд байдаг ба эдүгээ ч хүчин төгөлдөр байна. 


НҮБ-аас хоёрдмол харьяаллыг цөөрүүлэх, ирээдүйд үгүй болгох тухай хоёр ч конвенцын төсөл боловсруулжээ. Гэвч уг асуудлыг шийдвэрлэх талаар улс гүрний байр суурь ихээхэн зөрөөтэй байсан учраас энэ талаарх ажиллагаагаа түр зогсоосон байна. Ялангуяа зарим том гүрэн хоёрдмол харьяалалтай байхыг зөвшөөрөх хандлага байгаа.


Хоёрдмол харъяаллыг хүлээн зөвшөөрдөг зарим орны туршлагыг судалж үзвэл, Чех улс 2014 оноос эхлэн чөлөөт иргэншлийг зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл өөрийн орны болон бусад хэдэн ч улс орны иргэншилтэй байж болно гэсэн үг. Өнөөгийн дэлхий ертөнцөд Австрали, Барбадос, Бельги, Бангладеш, Канад, Кипр, АНУ, Их Британи, Швейцарь, Өмнөд Солонгос, Өмнөд Африк, Египед, Ирак, Итали, Израйль, Ирланд, Унгар, Швед, Словен, Сири, Серби, Армен, Ливан, Мальт, Испани ,Тонга, Филипини, Румын, Сьерра Леон, Шри Ланк, Пакистан,(16 улсаас бусад орныг) Португал, Турк зэрэг орнууд давхар иргэншлийг зөвшөөрдөг ч зарим нь тухайлан улс орны нэр заадаг байна. 


Дээрхээс үзэхэд олон улсын хүрээнд хоёрдмол харъяаллыг цөөлөх /хүлээн зөвшөрсөн ч зарим хязгаарлалт тогтоох, жишээ нь улс орныг нь заах, өндөр шаардлага тавих гэх мэт/, шинээр бий болохоос сэргийлэх замаар цаашид үгүй болгох чиг хандлагыг баримталж байгаа юм.

 

Монгол Улсын хувьд


Монгол улсын хувьд хоёрдмол харъяаллыг хүлээн зөвшөөрөх нь үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах сэдэв болохоос гадна дээр нэрлэн дурдсан Монгол улсын нэгдэн орсон буюу соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцүүдийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай . Уг үр дагаврыг даван туулахын тулд Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу эрх зүйн эх сурвалжийг хэрэглэх эрэмбийн дагуу Монгол улсын үндсэн хууль, Олон улсын гэрээ, хууль, хэм хэмжээний акт гэсэн дарааллаар дагаж мөрдөж, иргэний нэг харъяаллыг дэмжих үндсэн хуулийн үзэл баримтлалаа үргэлжлүүлэх, эсхүл Үндсэн хууль болон Олон улсын гэрээ, конвенцүүдээс гарах буюу өөрчлөлт оруулах замаар хоёрдмол харъяаллыг хүлээн зөвшөөрөх гэсэн арга замуудаас сонгох болно.

 

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь


Давхар иргэншил нь манай улсын үндэсний аюулгүй байдалд маш олон хэлбэрээр хор хүргэнэ. Үүнээс голлох хэдийг тоймловол:

 

  • Давхар иргэншлийг ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрөхдөө хүрвэл үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд өөрчлөлт оруулна. Холбогдох албаныхан ньхязгаарлагдмал хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж болно гэж байгаа ч хоёрдмол харьяалаллыг хориглосон үндсэн бодлогыг өөрчилснөөр дараагийн удаад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хялбар өөрчлөх боломжыг бий болгоно гэсэн үг.

 

  • Хүчирхэг улсууд давхар иргэншилтэй эсэхээс нь үл хамаарч иргэдийнхээ эрхийг хамгаалах талаар шийдвэртэй алхам хийдэг. Сүүлийн үеийн хамгийн том жишээ бол Крым. "Иргэнийхээ эрхийг хамгаалах" нь хүчирхэг улсуудын хувьд бусад улсын дотоод хэрэгт оролцох сайн "халхавч" мөн.

 

  • Монгол Улс нь Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан бусад хууль тогтоомжоороо иргэн хүний эдлэх эрхийг хуульчилсан байдаг. Эдгээрээс сонгууль өгөх, газар өмчлөх, төрийн албанд ажиллах зэрэг эрх нь онцгой эрхүүд юм. Төрийн эрх баригчдыг сонгодог, улсын үндэс болсон газрыг өмчилдөг, төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд гардан оролцдог, улсын нууцтай танилцах эрх олж авдгаараа дээрх эрхүүд нь зөвхөн монголын иргэнд хамаарахаар хуульчилсан. Харин давхар иргэншлийг албан ёсоор зөвшөөрвөл өөр улсын иргэнд дээрх эрхүүдийг эдлүүлэхээс аргагүйд хүрэх юм. Давхар иргэншил нь тагнуулын ажлын сайн суурь, боломж болдог гэдгийг дурьдах нь зөв байх. Хоёр эх оронтой хүнд "урвах" гэсэн сэтгэлзүйн асуудал бараг байдаггүй гэдэг.

 

  • Зарим нэг улстай, тухайлбал АНУ-тай тусгайлан гэрээ байгуулж болно гэж мэтгэгсдийн хувьд америк үндэстэн гэж байдаггүй гэдгийг сануулмаар байгаа юм. 2010 оны байдлаар цагаачдыг оролцуулалгүйгээр 3.8 сая америкийн иргэн хятад хүн, 3.1 сая америкийн иргэн орос хүн амьдарч байна.

 

  • Гадаад харилцааны яамны мэдэгдэж байснаар 1998 оноос хилийн чанадад төрсөн 2181 хүүхдэд хамааралтайгаар уг асуудлыг хуульчилж болно гэж үзэж байгаа бололтой. Аль нэгийг нь сонгох болвол Америк болон бусад улсыг сонгоод, бидний хувьд хоёр дох сонголт болоод байгаа болохоор хуулиа өөрчлөөд зөвшөөрчихөе гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа. 

 

  • Энэ судалгаанд Казакстан улсад оршин суугаа монгол улсын иргэний харьяалалтай хичнээн иргэн байгаа нь огт тусгагдаагүй. 1990 оноос хойш 100,000 орчим казах үндэстэн Казахстан Улсын харьяат болсон бөгөөд Тус улсад 1991 оны 12 дугаар сарын 20-нд батлагдсан БНКУ-ын Иргэний харъяаллын тухай хуулиар “БНКУ-ын иргэний харъяалалтай хүний хувьд өөр улсын иргэний харъяаллыг хүлээн зөвшөөрдөггүй (Энэ нь тус улсад иргэний хоёрдмол харъяаллыг de jure хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл) хэдий ч манай иргэний харьяаллаас гараагүй байхад нь "нүдээ аниж" байгаад давхар иргэншилтэй болгодог хуульчлагдаагүй жишиг тогтоосон. Энэ талаар манай улсаас тавьсан хүсэлтэд ч тоомжиргүй ханддаг. Казахстан болон ОХУ-аар казахстаны паспорттой зорчоод, Бээжинрүү монголын паспорт өвөртлөөд явдаг давхар иргэншилтэй иргэд хэд байгааг албан ёсоор хэн ч мэдэхгүй. Нийгмийн халамж авах, газар өмчлөх зэрэг асуудал тулгарахаар иргэний бүртгэл, харьяатын албанд хаддаг ийм "тэлээ" иргэдийн тоо эдүгээ албан ёсоор 3000 гаран байна. Тэр байтугай монголын иргэний харьяаллаас хасагдчихсан мөртлөө 845 хүн иргэний цахим үнэмлэх авчихсан нь тогтоогдсон (2014 оны байдлаар). Харин албаныхны таамгаар ингэж хандах хэрэгцээ гараагүй 30 мянга орчим давхар иргэншилтэй казах хүн байгаа аж. Заншил, шашны хувьд үр хөндөлт хийлгэдэггүй үндэснийх нь онцлогыг тооцоолбол энэ 30 орчим мянган хүн 1998 оноос хойш 18 жилийн хугацаанд хичнээн хүүхдээр бүл нэмснийг багцаалдах аргагүй юм. 10 мянга нь тус бүр 3 хүүхэдтэй болсон гэвэл лалын шашинт, монгол хэлээр ярьж чаддаггүй 30 мянган хүүхдийн асуудал яригдана. Америкийн нутагт төрсөн болохоор давхар иргэншил өгч болдог, Казахстаны нутагт төрсөн бол өгч болохгүй гэж адилхан монгол улсын иргэдийн хүүхдийг ялгаварлах боломж олон улсын эрх зүйн хүрээнд болон манай Үндсэн хуулийн хүрээнд огт байхгүй. Энэ фактаар казах үндэстнүүдийг монголын иргэн байж болохгүй гэж хэлэх гээгүй ч монгол төр генерал цол өгөөд төрийн тусгай албаа удирдуулж, ард түмэн нь хууль тогтоох дээд байгууллагадаа сонгож байсан Х.Жекей эдүгээ Казахстаны тагнуулын албанд ажиллаж байгааг сануулья.

 

  • 90-ээд оны сүүлээр тухайн үеийн паспортын хэлтэстэй холбоотой нэгэн хэрэг Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаад, тухайн хэргийг мөрдөж байсан мөрдөн байцаагчийг гэнэт сольсоны дараа замхарч алга болсон юм. Тухайн үед их олон хэрэг "ууршиж" байсан тул төдийлөн дуулиан болоогүй энэ хэрэгт БНХАУ-ын иргэдэд хуурамч паспорт олгож байсан нэгэн албан тушаалтан холбогдсон. Хилийн шалган дээр монгол паспорт үзүүлээд гарсан хүн МИАТ-ын онгоцонд суусны дараа монголоор нэг ч үг ойлгохгүй хятадаар шулганасан тохиолдлоос үүдэн энэ хэрэг илэрсэн гэдэг. Хэрэг шалгах үеийн тооллогоор олон тооны паспортын бэлдэц дутсан гэх ба тэдгээр паспортын эзэд "эх орон нэгтнүүд" маань хаана цохиж явааг бурхан л мэдэх байх. Өнгөрсөн жилүүдэд гарсан авилгал, албан тушаалын хэргүүдийг ажиглавал түшмэдүүд маань хуулийн боломж л гарвал овжноор ашигладаг нь ард биднээ тодорхой болсон тул давхар иргэншлийн асуудлыг нээх л юм бол яаж ийгээд "гаргалгаа" олж, хуулийг завхруулна гэдэгт олон монгол хүн эргэлзэхгүй байгаа байх.

 

  • Давхар иргэншлийг зөвшөөрснөөр иргэдийнхээ тоог нэмэгдүүлнэ гэж байгаа нь өрөөсгөл. Олон монгол хүмүүс явж чадахгүйдээ биш, эх оронч сэтгэлдээ хөтлөгдөж утаатай, бухимдалтай энэ улсаа орхилгүйгээр ажиллаж амьдарч байна. Нэн ялангуяа үр хүүхдээ өөр улсын иргэн болоод тэндээ шингэхвий гэж болгоомжилдог. Харин давхар иргэншлийг зөвшөөрвөл гадагшаа чиглэсэн урсгал эрс нэмэгдэнэ. Жирэмсэн эмэгтэй болгон америк явж төрнө гэх болов уу. Хичнээн хязгаартайгаар хуульчилна гэж байгаа ч гадагш чиглэх урсгалыг зогсоох боломжгүй. 0-18 насны бүх хүүхдийн хувьд давхар иргэншил авах эрх нээгдэнэ. Хамгийн түрүүнд боловсролтой, ид хийж бүтээх насны залуус гадагшаа гарна. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд монгол иргэдийн хүүхдүүд Монгол Улсын иргэн болох боломж одоо ч бүрэн нээлттэй байгаа. Манай гадаадын харьяатын алба өөр улсын иргэн болсон монголчууддаа оршин суух визийг ямар ч хүндрэлгүйгээр өгдөг.

 

  • Давхар иргэншилтэй иргэдийн эрүүгийн хариуцлагаас зугтдаг, илүү боломжтой байдаг нь хүндрэл учруулдаг. Нэн ялангуяа бидний хувьд эрүүгийн эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээгүй хичнээн улсад АНУ-ын паспорттай хүн зорчих боломжтой гэж санана. Тэгээд ч аливаа орон эрүүгийн хэрэгт мөрдөн шалгуулахаар иргэнээ өөр улсад шилжүүлж өгдөггүй тул авилгал, албан тушаалын хэрэгтнүүдийн нэг бамбай нь давхар иргэншил болдог юм.

 

Дээрх хүчин зүйл тус бүрээр судалгаа хийх шаардлагатай. Нөлөөллийг нь тооцох учиртай. Харвард төгссөн эрхэм сайдын дэргэд миний мэдлэг боловсрол гэж юухан байхав. Гэхдээ хэн аль нь энэ хөрс шороон дээр төрсөн, үндэстнийхээ язгуур эрх ашгийг нэн тэргүүнд бодох үүрэгтэй Монгол хүн билээ.

 

Жич: Энэ нийтлэл бичигдсэний дараа сайд Ц.Мөнх-Оргил хэвлэлийн хурал хийж давхар иргэншлийг онцгой тохиолдолд зөвшөөрдөг байх асуудлыг судалж буйгаа мэдэгдсэн бөгөөд дээрх үндэслэлүүдийг тооцоогүй, эсхүл тоогоогүй байна хэмээн би хувьдаа дүгнэсэн болно.

 

О.Алтангэрэл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Даагий:
Өөр улс орон тийм амархан иргэншлээ өгдөггүй. жирэмсэн болонгуутаа гадаад явж төрнө гэдэг эмэгтэй тийм ч их байж чадахгүй болов уу. монгол хүн яагаад хоёр улсын иргэн байж болохгүй гэж. Харин ч хэрэгтэй санагдаж байна.
2025-04-02
Zochin:
Amerikiin negdsen uls bolon Europiim hed heden uls davhar irgenshil zuvshuurdug. Zub olj unsh
2020-08-03
unshigch:
mood mongoloor duusdag gedeg ynen. europiin olon oron davhar irgenshliig omno ni hyleen zovshoordog baisan. odoo hor urshgiig ni oilgood 2 tolgoit hort mogoi gedgiig ni niiteeree 1 irgenshiltei baih sistemd orj baina. esvel ter torolh uls oron luugaa tonil, esvel ter ajillaj amidarch baigaa uls ornoo hyndetgeed amidrah. ali 1-g ni tuhain hyn ooroo songoh. amerik anglid torson 20 000 hyrehgyi hyyhdiin toloo sanaa zovson maiagtai ch tsaaguuraa shal oor bodol zorilgo ovorloson Heden hulgaich nariin tolooh huuli bii bolgoh geed baina.
2017-01-09
Davhar irgenshil hereggui:
Davhar irgenshil hereggui ter tusmaa manai ulsad
2017-01-09
baruiniihan genuu:
HUUE BARUUN LUUGAA ZAILAARAI KOOO ZAILAHDAA IRGENII UNEMLEHEE UGUUD ZAILAARAI DAAA
2017-01-08
Зочин:
mongol ardiin nam 7 sariin 1 ni munh-orgil ta nar mongol ulsaar mongoliin ih xuv zaygaar oroldoh hereggui shuu
2017-01-07
T:
Baruuniihan bugd 2 baitugai olon irgenshil zovshoordog shdee hudlaa um bichih umaa hajuugaar ni
2017-01-07
mongol ohin:
Bi gadaadad surdag tgd irliiz hurliiz gd bga huuhdudtei zunduu l uulzaj taniltsaj yawj bna. ted nar dor hayaj 2 uur heler chuluutei yarina, neelttei yur ni l amar, irliiz huuhdud ih dawuu taltai sanagddag
2017-01-06
Зочин:
harin tiim ene munhorgil negl bishee hytad tsustai baij magadguishuu sudlaarai
2017-01-06
Мөнх-Оргил бол урвагч:
маш сайн нийтлэл байна. Мөнх-Оргил үүнийг тооцоогүй бишээ, тооцсон учраас хийх гээд зүтгээд байгаа юм. Далай ламаас болж хужаад загнуулаад сүү долоосон гөлөг шиг шарваганаад байсан. хужаа их хэмжээний зээл өгнө, түүнийх нь хариуг барих ажил нь эхэлж байгаа нь энэ. улс 3 орчим тэрбум долларын өр төлөх ёстой байхад Хятадаас 4-5 тэрбумыг авах гээд байгаа шүү дээ. Хилийн цэргээр оролдох, давхар иргэншил энэ тэр гээд зүгээр нэг яваад байгаа ажил биш шүү. хятад монголд цэргээ оруулж нэрээ бузарлахгүй ээ, урвагч дарга намуудыг худалдаж авахад л нөгөө хэд нь байдгаа бариад очно. давхар иргэншил бол Монголыг босгогүй болгох бодлого, харин манай хулгайч нар өөрсдөө хамгийн эхлээд нууцаар давхар иргэншил авна. найр дуусаад зочид тарах гэж байгаа нь тэр.
2017-01-04
ss:
zuvhun mongoloor yaridag mongol ugsaatan humuust zoriulagdsan bolohgui geh zuilgui . harin erliizuuded bol haalttai baidag ni deer baih
2017-01-04
jj:
yag unen ene mongol uls mongol ugsaatanii uls gadnii humuust zoriulsan huuli baij bolohgui
2017-01-04
ss:
olon kazahk irged mongold hereggui bolov uu uur heltei uur ugsaatan
2017-01-04
Зочин:
Хуц гэж хэлмээр байна. Эх орноо голоод явсан хүмүүс юу гэж эх орноо санадагийн
2017-01-03
Бямбажав:
давхар иргэншил хэрэггүйээ улс орноо голж явчихаад
2017-01-03
Зочин:
Тийм надад ч гэсэн тэгж санагдаж байна.
2017-01-03
zochin:
mongol uls ene davhar irgenshil, china korea japan russia s bolj muhuhgui ee.unuudur delhii hussen huseegui ch globalchlagdaj baina. harin ediin zasgiin huvid yaduurch,humuus ni ideh hool ur huuhdiinhee tuluu yugaach zarahaas butsahgui bolson ued hussen huseegui china ni ch bai russia ni ch bai mungutei ulsiin erkhsheeld orno.sayhan tavan tolgoin huvitsaa zaragdaj baina gesen surgaar humuus huvitsaagaa zarya geed huilraad l guisen biz de yun nuguu eh oron gazar nutag ve.bodit baidal tiim l baidag tiimees ene balai jalga dov,tsever tsus ene ter gej soliorohiin orond bayajigtun geed loozon taviad hun bolgon ail orh bolgon bayajigtun,gadnii hurungu oruulagchidiig mongoldoo oruulj ir, 3dagch ulsuudiin tom tom company bankuudiig mgl d oruulj ir ter hemjeegeer humuus hurungutei bolno ediin zasgiin huvid huchirheggjine ene ni ergeed tusgaar togtnoliin batalgaa bolno
2017-01-03
Зочин:
Казахстан гээд зөв бичиж чаддаггүй мал юм байх даа?!
2017-01-03
ss:
olon kazahk irged mongold hereggui bolov uu uur heltei uur ugsaatan
Монгол:
Хэтдээ Монгол гэсэн бие даасан улсыг байхгүй болгох аюул дагуулах тул энэ асуудлыг хэрхэвч зөвшөөрч, баталгаажуулж бас хуульчилж болохгүй. Бид, Монголчууд чинь дэлхийн, хүний түүхэнд хамгийн том гүрнийг байгуулж байсан хүмүүсийн үр сад. тийм ч учраас манай хочр хөршөөс авахуулаад олон улс энэ улсын байхгүй болгоо, газар нутаг байгалийн баялаг дээр нь эзэн суухыг далд санаж явдаг. Өнөөгийн монголын ядуу байдал нэг насны юм бишээ бид хүчирхэгжих болно. тэр болтол газар нутгаа, улсаа алдахгүй, өөрсдөө устгахгүй байвал санйй байна.
2017-01-03
Зочин:
нэгэит манай иргэд олноор байгаа АНУ Барууны орнууд давхар иргэншлийг зөвшөөрөхгүй тул тэгээд хаана төрсөн хүүхдэд давхар иргэшил олгох гээд байгаа юм. энэ Мөнхоргил өвөөгийн явуулга зүгээр нэг мэдлэггүй хүний ажил биш. маш эртнээс төлөвлөсөн нэг улсын явуулга. энэ хууль гарсаны дараа тэр улс мөн давхар иргэншлийн хууль гаргана
2017-01-02
Зочин:
бидний шүтдэг АНУ Баруун европ давхар иргэншлийг хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрдөггүй. Ер нь дэмждэггүй. Зөвхөн гэрээ конвенцээр онцгой нөхцөлд тухайн улстай тохиоролцох түвшинд ганц нэг хүнийг зөвшөөрдөг гэж гадны сайтуудад бичигдсэн байна шүү дээ. Энэ том улсууд ингэж байхад манайх шиг жижиг улс ийм тэнэг алхам хийх замаар бусад улс ялангуяа хятадыг өдөх хэрэггүй НОВШ МӨНХОРГИЛ
2017-01-02
Zochin:
Amerikiin negdsen uls bolon Europiim hed heden uls davhar irgenshil zuvshuurdug. Zub olj unsh
Mongol huu:
Davhar irgenshil zuvshuuruhgui bol bgaa ulsiinhaa l irgen bolchihooch 3say irgenii tal ni gadnii irgen l bolno biz terend gaihshraad bh yu bsiin
2017-01-01
mongol ohin:
Bi gadaadad surdag tgd irliiz hurliiz gd bga huuhdudtei zunduu l uulzaj taniltsaj yawj bna. ted nar dor hayaj 2 uur heler chuluutei yarina, neelttei yur ni l amar, irliiz huuhdud ih dawuu taltai sanagddag
balt:
угаасаа монголоо орхиж тэнэж тэнэж явчихаад энэ тэндэхийн эрлийз,хурлийз хүүхдүүдээ монголын иргэн болгох гээд иргэнээр бүртгэж авахгүй байх ёстой
2016-12-30
аялагч:
хятадууд солонгос япончуудтай суусан хүүхнүүд давхар иргэншлийг зөвшөөрүүлэх маш том ажиллагаа явуулдаг гэсэн Хөдөө уул уулын мухар амаар эдгээр иргэд маш олон суурьшсан байдаг.Хятад солонгосуудтай суусан болон явалддаг авгай хүүхнүүд маш их зантай дээрэнгүй зан ааш нь их эвдэрсэн байдаг
2016-12-30
аялагч:
хятадууд солонгос япончуудтай суусан хүүхнүүд давхар иргэншлийг зөвшөөрүүлэх маш том ажиллагаа явуулдаг гэсэн Хөдөө уул уулын мухар амаар эдгээр иргэд маш олон суурьшсан байдаг.Хятад солонгосуудтай суусан болон явалддаг авгай хүүхнүүд маш их зантай дээрэнгүй зан ааш нь их эвдэрсэн байдаг
2016-12-30
аялагч:
хятадууд солонгос япончуудтай суусан хүүхнүүд давхар иргэншлийг зөвшөөрүүлэх маш том ажиллагаа явуулдаг гэсэн Хөдөө уул уулын мухар амаар эдгээр иргэд маш олон суурьшсан байдаг.Хятад солонгосуудтай суусан болон явалддаг авгай хүүхнүүд маш их зантай дээрэнгүй зан ааш нь их эвдэрсэн байдаг
2016-12-30
Зочин:
huulia gargasan ch heden talaasn sn bodoj biden shig iim gadaadad nga irgedee bas harj vzeh heregtei bolowu bidnii ar gerlvvge yvuuldag huraasan heden tugrug mine bvged l mongold mongolruu chigelsen bga shte baga mongoliin mine ediin zasagt huwi nemeree oruuljil bga bh bi odoo yah we irgenshil awchihwal ar ger ah dvv naraa tataad ajil hiilgeed amidarliin uudn tatna er nuhuruu viztei bolgochihwol gudamjaarch chuluutei alhana tsagdaa harahaar l bulan tohoiruu nuugdaj zugtaan barin hvnii gazar ajil yund saihan bhaw de joohon oroitwol l yatsiin bol barigdchihwii gj sanaa zowon hvnii nutagt har ajil 5n tug tsugluuulah tm amar bish shv de
2016-12-30
Зочин:
gadaad hvntei suugaagvv uuruu surj ajilj bgad nuhtsul baidaln bvrdeed irgenshil boloo gehed tm hvmvvsee harj vzej bolohgvvn bh daa bi odoo gold n gatschihaad l medeej ajlaad olson mu gu eej aawdaa l yvuuldag nadad irgenshil awah bvren bolomj bvrdsen mongoloosoo hasagdchihna geheer gol harlaad bolj chadahgvi mongoldoh ar ger am bvlee harahaar ajilhaas uur arga bhgv nuhur hariinh bi irgenshil awbal viztei bolno bi ingeed nileen mongol emegteig medne iim hvmvvsee baga zereg harj vzej boldgvvn bhda
2016-12-30
Зочин:
Хэн ч уншсан ойлгомжтой бичсэн байна. Эх орноо хаяад явсан хэдхэн хүн л дургүйцээд байх шиг байна.
2016-12-30
zuv:
mongol tsustai mongol humuustei ugh ni zuv tegeed ter gadnii tom surguuli tugssun mongol huuhduudiig eh oron luugaa tatah bodlogoo saijruulh hergtei mongol etseg ehtei mongol huuhduud hezeed mongoldoo elegtei erliiz hurliizuuddiig oruulh herggui gui mongoloor duuren erliiz uud bii ypon solongos hujaa huuhduud bii dee yaaana daa
2016-12-29
Зочин:
Казахстан руу тагнуул явуулж Жекей нохойн гөлөгийг устгадаггүй юм байх даа
2016-12-28
Зочин:
Энэ нэг хогшин гомо эрд эмлуулэгч юу ч хийж мэднэ эс бол ногоо америк т бандидуулж бгаа баяоцогоосоо тушаал авсан уу эс бол монго авсан улсууд нь хийлгэж ба уу
2016-12-28
gomo:
ГОМО МӨНХӨӨ ЧИ БАЙРНЫХАА БАНДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА БОЛЬ ИЧИЖ АМЬДАР ХӨГИЙН ЭР
2016-12-28
Зочин:
Ene huuli mongold hereggui bi esergvvtsej bn ter hvn negent mongoloo songogui uur uls orniig songoson bhdteglech heze durtai uedee mongoldo irhed asudalgui shde dawgar irgendhil neriin door olon gadaad humuus mongold otod irwel hetsvv shdee bid 3 han sayula uusahad tun amarhan gdgiig bodoltsooroi
2016-12-28
Зочин:
МАШ ОЙЛГОМЖТОЙ ТАЙЛБАРЛАЖЭЭ. ЭНИЙГ МӨНХ-ОРГИЛ УНШСАН БОЛ УУ
2016-12-28
kazah:
Kkk mongol ohidiig malaaraa avch suugaad uusgana aa kk mongol tv iig ny hurtel kazakaar yavuulj chadaj bga yum chin ene mongolchuud yaj chadahiin kkkkk
2016-12-27
mongolia:
Mongoloo orhiod gadaadiig sonhoson humuusiig bodno gedeg uls urvagchdiig erguulj avchirch eh orniig ustgah ny uu kkkkk
2016-12-27
Зочин:
Энэ сайд гадаадын тусгай албаных биш байгаа даа.менх хех тэнгэр минь ээ.ершеегееч дээ.
2016-12-27
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-12-27
Khh:
Eserguutsej bn, yamar zorilgo nuugdaj bn ve? Mash ih surug ur dagavartai shuu tsuuhun mongolchuudad, iim um yarisaniihaa tuluu ogtsor!!!
2016-12-27
DEMJNEE GEXDEE ZUWXUN MONGOL TSUSTAI IRGEDED:
DAWXAR IRGENSHLIIIG ZUWXUN 100MONGOL TSUSTAI IRGEDED UGUX XEREGTEI ERLIIIZ XURLIIIZ XOLILDSON XVMVVST UGUUD DEMIII????
2016-12-27
Mm:
Davhar irgenshliig demjij bnaaa y
2016-12-27
Zochin:
Miniii huwid mongol hvmvvstei davhar irgenshil olgohd zvgeeree Harin kasak bolon lalaliin shashintai orond bitgiii olgoosoi ted mash ayultai. Terorst hiigeedel yawaj shvdeee hvn alna hvvhnvvdiiig dor Vzdeg mash osoltoi hvmvvs
2016-12-27
Bolderdene:
Ядмаг бичлэг болжээ. Эх орноо санаж байгаа зөвхөн Монгол хүмүүстээ эргэж ирж очиход нь хүнийрхэхгүй гэсэндээ энэ хууль яригдаж байгаа. Цөөхөн Монголчууд минь бие биенээ хайрлаж, дэмжиж, өчүүхэн атаархлаас хол амьдарцгаая.
2016-12-27
Зочин:
Хуц гэж хэлмээр байна. Эх орноо голоод явсан хүмүүс юу гэж эх орноо санадагийн
Зочин:
Тийм надад ч гэсэн тэгж санагдаж байна.
Зочин:
Зөвхөн монгол иргэндээ давхар иргэншил зөвшөөрөх хэрэгтэй. Оросын туршлагаар. Үр хүүхэд гэр бүлийн хүнд зөвшөөрөхгүйгээр.
2016-12-27
Зочин:
Давхар иргэншил хэрэггүй ээ.
2016-12-27
Зочин:
Зөв зүйтэй асуудал хөндөж давхар иргэншил хэрэггүй ёстой залуу насаа харь оронд өнгөрөөчөөд жаргаж яваа гэж хэлэхгүй насны эцэст төрсөн нутгаа гээд ирэх хүмүүс л олон болчих гээд бна хатуу боловч үнэн хэлснээр монгол ямар хөгшин хүмүүсийн ясаа тавих газар уу
2016-12-27
Сэтгүүлчдэд өгөх зөвлөгөө:
Сэтгүүлч нар аливаа мэдээ, үйл явдлын тухай бичихдээ ийм үйл явдал боллоо гэж зөвхөн мэдээ талаас нь бичих ёстой шүү дээ. Тухайн үйл явдлын тухай өөрийн санаа бодол, үзэл санааг уншигч нарт тулгах, уншигч нарыг ятгах байдлаар бичиж болохгүй. Сургуулийг нь төгсөөд, насаараа Гадаад яаманд ажиллаж байгаа мэргэжилтнүүд сэтгүүлчээс л тэнэг байв гэж. Төрийн бодлого гэж юм. Сэтгүүлч нарын өөрийн санаа бодлоо тулгадаг амбиц нь төр засгийг хүчгүйдүүлдэг олон шалтгаануудын гэж судалгаан дээр байдаг шүү.
2016-12-27
монгол хүн:
маш зөв зүйл бичжээ Монгол улсад хуулиар давхар иргэншлийг зөвшөөрч огт болохгүй. Гадаадад сургууль төгссөн, том нэртэй нэртэй компаниудад ажиллаж байсан гэх Монголоо алдсан олон хүмүүс төр засагт шургалсанаас эдийн засгийн алуурчид бий болж, монголыг маань байхгүй болгох алхам хийгээд эхэлжээ
2016-12-27
bolohgyi:
bolohgyi
2016-12-27
Зочин:
МАНАЙД ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ, ХАСАГУУД ДҮҮРЧИХНЭ
2016-12-27
jj:
yag unen ene mongol uls mongol ugsaatanii uls gadnii humuust zoriulsan huuli baij bolohgui