Ерөнхийлөгч нар ард түмэндээ мэндчилгээ илгээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар нэгэн дор цуглажээ. Тэд шинэ оны босгон дээр хөөрөг зөрүүлэн уулзаж, ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Шинэ жилээр ард түмэн азтай, жаргалтай, санаж бодож явдаг хүсэл тэмүүлэл нь ёсчлон хэрэгжсэн жил болох болтугай. Шинэ ондоо шинэ тэмүүлэлтэй сайн, сайхан байхын ерөөлийг дэвшүүлье” гэсэн ерөөлийг дэвшүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ