”Гайхамшигт бүсгүйчүүд” цомог хэвлэгдэнэ

img

 

“Хунгийн дуу”, “Аяны шувууд”, “Орь залуу нас”, “Аяны шувууд”, “Эх үрсийн элбэрэл” гэх мэт 70, 80-аад оны сэтгэлд хоногшсон дуунууд Монголчууд бидний хүртээл болсон билээ. Тэгвэл 40-өөд жилийн өмнөөс л сонсогчдын аманд аялагдсаар ирсэн дээрх бүтээлүүд цомог болон хүрч эхлэлээ.

 

“Гайхамшигт бүсгүйчүүд 1960*70” нэртэй, хуучны шилдэг дуунаас бүрдэж буй энэхүү цомогт Монголын эстрадын алтан үеийн төлөөлөл, “Баян Монгол” болон “Соёл-Эрдэнэ” чуулгын дуучид болох М.Янжиндулам, Б.Нандинцэцэг, Т.Рэнцэнханд, Л.Оюунчимэг, Д.Дуламсүрэн, Н.Оюунчимэг, Ж.Уранчимэг нарын дуунууд багтсан аж.  

 

Дуучдын үр хүүхдүүдээс нь энэхүү цомгийг санаачлан бүтээх гэж чамгүй хөөцөлдсөний эцэст урлагийг ойлгож, дэмждэг сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар сонсогч түмний сонорыг мялаахаар болжээ. Уг цомгийг бүтээхэд “Левел Ап” компани, Төрийн банк болон МУУГЗ, Хөгжмийн зохиолч Б.Ганбат, МУГЖ, Эстрадын нэрт дуучин Ж.Уранчимэг, МУСТА, дуучин Н.Оюунчимэг тэргүүтэй хүмүүс дэмжсэн байна. Цомог 25 шилдэг дуунаас бүрдэнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ