Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томиллоо

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж үг хэлэв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү  "С.Зоригийг хөнөөсөн хэрэг илэрсэн үү. Та нар зөв дүгнэлт гаргасан уу" гэдгийг тодруулсан юм. Үүнд Ерөнхий прокурор н.Энх-Амгалан  "С.Зоригийн амийг хохироосон хэргийг батлагдсан, нотлогдсон гэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх удаан хугацаагаар хуралдаж шийдвэрээ гаргалаа. Хэрвээ гомдол гаргавал давж заалдахын шүүх хурал байгаа. Захиалгаар хүний амь нас хохироосон. Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд 4 хүний амь нас хохироосон гэсэн дүгнэлт өгсөн. Энэ хүмүүс буруутай гэж үзээд шүүх шийдвэрээ гаргасан." хэмээн хариулсан юм.

 

Үг хэлсэн гишүүн бүр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг хаалттай явуулсныг шүүмжилж,  хуулийн байгууллагынхан шударга ажиллах ёстой гэдгийг анхааруулж байлаа.

 

Ингээр Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилохыг гишүүдийн олонхи дэмжлээ.  Үүнтэй холбогдуулан Б.Амгаланбаатарыг Улсын Ерөнхий прокурорын орлогчоор танилцсан талаар УИХ-ын дарга Ерөнхийлөгчид бичгээр хариу өгдөг байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ