Тахиа, могой жилтэнд сайн өдөр

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 2. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 4. Сумъяа гараг. Есөн улаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ