2017 оны нэгдүгээр сарын Монгол ЗУРХАЙ

Эл сар билгийн тооллын төгс буянт шинэ зурхайн ёсны өвлийн илүү дунд сарын шинийн 3-наас өвлийн адаг сарын шинийн 5 хүртэл үргэлжлэнэ. Эл сард билгийн хүчин төгсч, усан махбода дэлгэрэхийн эрхээр хүний биеийн хий, цусны гүйдэл нуугдаж, шар ус ба хөлсний нүх сүв битүүрч, биеийн элч дотогш нуугдаж, усны орон бөөрний судал нэвтрэн гүйх тул судлын лугшилт нь цуучилын дуун мэт зөөлөн удаан лугшна. Дэлүүгээ энхрийлэх цаг. Сарын сүүлийн 14 хоногт шороон махбода дэлгэрэхийн эрхээр шороон махбодын орон болсон дэлүүний судал нэвтрэн гүйх тул судлын лугшилт нь хятрууны дуун мэт охор зөөлөн лугшна. Элгээ энхрийлэх цаг. 5-ны өдрийн 12 цаг 36 минутад Бага хүйтэн болох, 20-ны 5 цаг 43 минутад Их хүйтэн болох улирал эхлэнэ. Бага хүйтэн. Хүйтэн уур амьсгал хуримталж удсаар хахир хүйтэн болох юм. Бага хүйтэн гэдэг нь уур амьсгал бас хахир хүйтний туйлд хүрээгүй гэснийг илтгэж байгаа юм. Наран шар замын 285 хэмд байх үе юм. Үүнийг бас өчүүхэн хүйтэн болох ч гэдэг.Хүйтний эрч ихэд нэмэгднэ. Байгалийн хэмнэл нь шаазгай үүрээ засч, гургуул дуугарч эхлэнэ. Энэ үед бод мал хээл хаях гэм буй тул хэвтэрийг дулаалж, бууцанд үнс тэргүүтнийг хийж аль болох дулаан, зөөлөн болгох ажлыг хийдэг уламжлалтай. Есийн тэнгэр уруу царайлна гэж малчин ардууд хэлэлцдэг.
Их хүйтэн. Уур амьсгал хүйтрээд туйлдаа хүрснийг хэлж байна. Наран шар замын 300 хэмд нэг жил дахь хамгийн хүйтэн улирал болох юм. Хүйтний эрч туйлдаа хүрч, малын хамар хөлдөж цус гардаг тул энэ үед малдаа давс долоолгодог уламжлалтай. Дөрвөн есийн үед таарах ба дөрвөн есд ган уур хага хөлдөнө гэж байдаг билээ.
Хэмнэл, төөргийг тооцоолсон Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбиш
12 жилтний төөрөг өмнөх сар мэт ээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ