Төрийн өмчит их сургуулиудын удирдах зөвлөлийг шинэчиллээ

БСШУС-ын сайдын тушаалын дагуу төрийн өмчит их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулж эхэллээ. Тодруулбал, энэ сарын 02-ны өдөр МУИС, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулжээ.
МУИС-ийн Удирдах зөвлөл нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Д.Рэгдэл сонгогдсон юм. Орлогч даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг ажиллахаар боллоо.
ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУС-ын сайдын зөвлөх Н.Бэгз, орлогч даргаар БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэн нар тус тус ажиллахаар болов.
Харин энэ сарын 03-ны өдөр АШУҮИС, ХААИС, СУИС, МУБИС-ийн Удирдах зөвлөлийг тус тус шинэчлэн байгууллаа.
АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Т.Ган-Эрдэнэ, орлогч даргаар БСШУСЯ-ны Хяналт, шинжлэгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд нар томилогдов.
Харин ХААИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Б.Авид, орлогч даргаар БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай нар томилогдоод байна.
Мөн СУИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар А.Дашпэлжээ нар тус тус ажиллахаар боллоо.
Түүнчлэн МУБИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар, орлогч даргаар Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат нар томилогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ