Айлуудад халаагуур өгнө

img

11.00 цагт: Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зарим айлд халаагуур өгнө.  Чингэлтэй дүүргийн 13-р хороонд болох арга хэмжээнд Хотын дарга болон орлогч нар, Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга оролцоно.


11.00 цагт: Монголын үндэсний олимпийн хорооны 2012 оны чуулган хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулж Олимпизмийг аврах хөдөлгөөнөөс MN-Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ардын их хурал хөдөлгөөнөөс Төрийн тогтолцоог бий болгож хувьсгал хийх санаачлага гаргасан талаар мэдээлнэ.


12:00 цагт: БТСГ-ын дарга Ц.Шаравжамц шатар болон даамын тив, дэлхийн АШТ-д өндөр амжилт үзүүлсэн тамирчдыг хүлээн авч уулзана.


13.00 цагт: Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн хурал НЗДТГ-ын А танхимд болно. 


15.00 цагт: ХХЗХ-ны удирдлагууд өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийнэ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ