Хууль тогтохгүй болох төр тогтохгүй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй  нийт 56 саналаар санал хураалт явуулж байгаа юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Нямдорж:

 

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаан шүүхтэй холбоотой 30-аад хууль гарлаа. Одоо энэ самуунаасаа гарч чадаагүй байна. Сая Засгийн газар татварын 4 хуулийг өөрчлөхөөр оруулж ирж байна. Яг юуг нь шинэчлэхээр оруулж ирж байгааг асуухад хариулт өгч чаддаггүй. Шүүсийг нь шахсаар байгаад баталсан  4:11-ийн хуультай, Азид хамгийн бага татвартай олон боллоо гэсэн байхгүй. Үүнтэй холбоотой саналаа тавьсан юм. Цаашдаа хуулиа мөрдөж, эхлээд албадлага, дараа нь ёс суртахуун, цаашдаа заншил болдог юм. Хууль тогтохгүй болохоор төр тогтохгүй. Төр тогтохгүй болохоор доороо самуураад байдаг юм гэсэн юм.  Гишүүн Б.Саранчимэг “Цэцэрлэгт хүрээлэнгийн тухай хууль дүрэмтэй болох санал гаргасан байв. Үүнд гишүүн О.Баасанхүү “УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй. Гэхдээ эрхэлж байсан ажлынхаа хүрээнд хууль боловсруулаад байх нь хэр зохистой вэ. Үүний оронд Туул голыг хамгаалах асуудлаар хууль санаачилвал олонд илүү хүрнэ” гэсэн юм.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЭБИ:
ЭНЭ ТЭНЭГ ЁСТОЙ ТЭНЭГТЭХ БАЙЛГҮЙ ҮЗЭЛ БОДОЛ ӨӨР ХҮНИЙГ БАЙНГА ДОРОМЖИЛНО ТАВЬТАРГҮЙ ЭТГЭЭТДЭЭ.
2017-01-05
Зочин:
Нямдорж гишуунийг еренхийлегчийн сонгуульд оролцуулах хэрэгтэй
2017-01-05
ЭБИ:
ЭНЭ ТЭНЭГ ЁСТОЙ ТЭНЭГТЭХ БАЙЛГҮЙ ҮЗЭЛ БОДОЛ ӨӨР ХҮНИЙГ БАЙНГА ДОРОМЖИЛНО ТАВЬТАРГҮЙ ЭТГЭЭТДЭЭ.