Хууль тогтоомжийн тухай хуулийг өөрчлөхийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болгосон. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж хуулийн төслийг боловсруулжээ.
Гишүүд хууль нь батлагдаж, дөнгөж мөрдөгдөж эхлээд дахин өөрчлөлт оруулах нь буруу гэсэн шүүмжлэл хэлж байлаа.
Уг хуулийн хэлэлцэх санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Тиймээс хууль санаачлагачид нь буцаалаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ