УИХ ”шүдгүй арслан” болчихоод байна

img

УИХ-ын чуулганын нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв.Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулав. 

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийн ёсзүйтэй холбоотой асуудлыг оруулж болох уу. Хуулийн эцсийн хэлэлцүүлэгт шууд нэвтрүүлгийг болимоор юм.  Маш их цаг алдаж байна. Баасанхүү гишүүн байхгүй байна. Гэм хийгээгүй хүүхэд өдөр болгон аавдаа загнуулаад буруутгагдаад байвал сонин болно доо. Баасанхүү гишүүний зарим үзэл бодол, хуулийн төсөл, хэлж байгааг нь дэмждэг. Зүгээр сууж байхад харааж, зүхээд янз бүрээр хэлээд байдаг. Гишүүд өөрсдөө үлгэр дууриал болох ёстой. Ийм нэмэлт өөрчлөлт оруулж болох уу? 

УИХ-ын гишүүн Н.Энхболд: ТББХ-нд энэ талаар яригдаж байгаа. Одоогоор өргөн баригдсан төсөл алга. Нийтийн сонсголын хуралдааны журам баталж байгаа учраас тэрэндээ тохируулах хуралдааны дэгийг хэлэлцэж байна. 

 

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: УИХ-ын чадавх, сүнс нь хаана байна гэмээр болчихоод байна. Ярихаас өөр юмгүй, шүдгүй арслан болчихоод байна. Хамаг эрх мэдлээ булаалгачихаад суугаад байвал шийдвэр гаргах чадавхгүй болно. Тэр талаасаа харвал энэ хуулийн төсөл их зөв болж. Энэ хуулийг үр дүнтэй ашиглаасай, их хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд тус дэм болно гэж бодож байна. 

 

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Даваасурэн оороо УИХ-ыг шудгуй арслан лугаа болгох гэсэн санаатайшдээ?! Туунийгээ л хэлээд байх шиг байна?!
2017-01-08
zochin:
SHUDGUI ARSLAN GEJ MUN GOE HELJEE
2017-01-06
Зочин:
zolbin nohoishd gadaadinhan harhaaraa zolbin nohoi shig dagaj guigeel
2017-01-06
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-06