Гадаад паспортын асуудлаар мэдээлэл хийнэ

img

 

"Улаанбаатар" зочид буудлын хойно

 

10.00 цагт  СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс иргэдтэй уулзалт хийж бодол санлаа солилцож тайлан хурал хийнэ. Холбогдох утас 96766565

 

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд

 

11.00 цагт  БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулж буй агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “Технологийн үзэсгэлэн” нээлтээ хийнэ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч С.Батболд нар оролцоно. Холбоо барих утас: 99989545, 88046059

 

Спортын төв ордонд

 

11.00 цагт: Гавьяат тамирчин Б.Гангаамаа сэтгүүлчидтэй  уулзалт хийнэ. Тэрээр Антарктид тивийн ноён оргил Винсон Массив (4897 м)-т гарснаар олон жилийн хугацаанд үргэлжилсэн "Seven Summit" мөрөөдлөө гүйцээгээд эх орондоо ирээд байна.

 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт

 

11.00 цагт: Гадаад паспорт, Иргэний цахим үнэмлэхний сунгалт, олголт болон бүртгэлийн үйлчилгээ, зохиогчийн эрхийн асуудаар Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хаяг: ОӨУБЕГ-ын Төв байрны хурлын танхимд / Цэцэг төвийн ард / Утас: 88093607

 

МҮЭХ-ны байранд

 

11.00 цагт: МҮЭ-ийн “Ажилчин” сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхээр эв санааны хандивын аяны нээлт МҮЭХ-ны 4 давхрын зааланд болно.  Утас: 99027019, 99034350

 

СХД

 

11.30 цагт Эрчим хүчний сайд П.Ганхүү Хотын удирдлагуудын хамт өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллана. Агаарын бохирдол, утааны сэдвийн хүрээнд ажиллана.

 

"Монгол ньюс" мэдээллийн төвд

 

12.00  цагт Монголын сагсан бөмбөгчид Эв Нэгдэл Амжилтын үндэс хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас 88023710 88081047

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gxd:
Энэ өнөөдөр болох үйл явдал гэж бичиж байгаа хүн 1-р ангийн хөөрхөн хүүхдүүдэд хичээнгүй бичиг бичиж туслаач их гоё бичдэг юм байна . Одоогийн энэ хэвдэгдээд зарагдаж байгаа хичээнгүй бичигүүд үнэхээр нэг л биш ээ? ...
2017-01-10