Сүүний тусламжтай үснийхээ өнгийг сэргээцгээе

img

Сүүний тусламжтай үснийхээ өнгийг сэргээх зөвлөгөөг “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Танд тослог багатай сүү хэрэгтэй. Та 100 грамм сүүг халаагаар үсэндээ жигд түрхээд хагас цагийн дараа угаахад таны үсний өнгө сэргэх болно.

 

Алхам №2

 

 

100 грамм сүү дээр хоёр халбага зөгийн бал хийгээд сайтар хутга. Дараа нь үснийхээ уг мөн үзүүрт түрхээрэй. Хагас цагийн дараа угаа. Долоо хоногт 2-3 удаа энэхүү зөвлөгөөг туршсанаар үр дүнг харна.

 

Алхам №3

 

 

Шүршигчтэй саванд сүүгээ хийгээд үс рүүгээ цацах хэрэгтэй. 10-15 минутын дараа үсээ угаа. Энэхүү арга үсний өнгийг сэргээхээс гадна тэжээл өгнө.

 

Алхам №4

 

 

Үсээ сүүгээр угаагаад зориулалтын малгай өмсөөд хагас цагийн дараа үсээ угаа. Энэхүү арга үсний өнгийг сэргээхээс гадна үс уналтыг зогсооно.

 

Алхам №5

 

 

Та сүү хэрэглэсэн үедээ үсээ халуун бүлээн усаар угаагаарай.

 

Алхам №6

 

 

Сүүгээр үсээ угаасныхаа дараахан самнаж болохгүй. Заавал үсээ хатаагаад самна.

 

Алхам №7

 

 

Мөн усаар зайлж сүүгээ арилгана. Харин шампунь зэргийг хэрэглэхийг хориглоно.

 

Алхам №8

 

 

Долоо хоногт 2-3 удаа сүүгээр үсээ угааж, үр дүнгийг нь хараарай.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ