Хүй долоон худаг орчмын газрын давхцалыг арилгана


Ажлын хэсэг Хүй долоон худаг дахь газар олголтын давхцалын байдалтай танилцаж, мэргэжлийн байгууллагуудын санал бодлыг сонсов.
Хуралд ажлын хэсгийн ахлагч Д.Нямдаваа /Нийслэлийн Газрын албаны орлогч дарга/, нарийн бичгийн дарга Б.Алтанхундага /Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга/, гишүүд Б.Батжаргал /Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн/, В.Сүхбаатар /Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн/, Н.Батсүмбэрэл /”Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга/, Я.Болдбаатар /”Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын орлогч дарга/, Ц.Нямдэлгэр /”Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын мэргэжилтэн/, Ч.Рэгзмаа /Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн ерөнхий инженер/, А.Амарсанаа /Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга/, Б.Лхагвадорж /Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны мэргэжилтэн/, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн нар оролцлоо гэж Монгол наадам цогцолбор ОНӨТҮГазраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ