Хөгжлийн банкны хохирлыг нэхэмжилье
2017-01-10

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд хууль санаачлагачид асуулт тавьж хариулт авав.

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

 

-Шинэчилсэн найруулгад Хөгжлийн банкны хараат бус байдлыг хэрхэн хангасан бэ? Засгийн газрын нөлөөгөөр тус банкны үйл ажиллагаа явж ирсэн өмнөх жишгийг хэрхэн арилгах гэж байна вэ?

 

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат:

 

-УИХ-аас Монгол Улсын 2030 онд баримтлах Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Мөн Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон дунд хугацааны хөтөлбөр зэрэг баримт бичигт туссан экспортыг дэмжиж, импортыг орлох үйлдвэрлэлийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ. Одоогийн хэрэгжиж байгаа хуулиар УИХ-ын хаврын чуулганаар баталсан төсөл хөтөлбөрийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ гэсэн заалттай боловч уг заалт огт хэрэгжээгүй. Үүний оронд Засгийн газрын тогтоолоор төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн байдаг. Шинэ хуулиар эдийн засгийн үр ашигтай, тооцоо судалгаатай хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тусгасан.

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва:

 

-Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Хөгжлийн банкны тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг оруулж ирэх хэрэгтэй. Банкны тухай болон бусад уялдаатай холбоотой хуулиудтай зөрчилдөөнгүйгээр батлахад анхаарах шаардлагатай. Шинэчилсэн найруулгын төсөлд тус банкны хараат бус байдлыг хангасан заалтууд сайтар туссан байна.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байна. Хамгийн түрүүнд уг банкны хараат бус байдлыг хангасан байх ёстой. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд улс төрчид их оролцсон. Ингэснээр улс орны эдийн засгийг дампуурах ирмэгт хүргэсэн гэдгийг анхаарах хэрэгтэй. Хууль батлагдвал улсын хөгжлийн чиглэл рүү ажлаа чиглүүлж, хараат бусаар ажиллах нь зүйтэй юм. Энд нэг асуудлыг хэлэхэд, тус банкны өмнөх удирдлагууд 3000 кв.м талбай бүхий байрыг 28 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байсан. Ингэснээр Хөгжлийн банк, цаашлаад улс орон хохирсон. Тиймээс нэхэмжлэл гаргаж, энэ мөнгийг олж авч банкны санд буцаан байршуулах хэрэгтэй.

 

Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үгээ хэлсний дараа Хөгжлийн банкны шинэчилсэн хуулийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулав. Гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Чи юү кккк
2023-02-07
төрийн банкны хэсэг нөхөд:
Хөгжлийн банкны тэргүүн дэд захрал Ч.Энхбат гэдэг чинь татан буугдсан МШуудан Банк,хуучнаар Хадгаламж банкны дэд захирал байсан УИХ-ын гишүүн асан Д.Зоригтын бууны нохой биш байлгүй дээ.Мөн бол бас л их но-той этгээд дээ.Бурхан минь биш л байгаасайн.
2017-01-10
Зочин:
Энэ банкны хохирлыг барагдуулна гэвэл МАН, АН хоёрыг хуулиар татан буулган хөөн тарааж байж л бүтнэ. Энэ хоёр нам бол орчин цагийн гэмт хэргийн боловсон бүлэглэлүүд болсон шүү.
2017-01-10
зүрх судас:
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ - Цус шингэлж, холестрин бууруулах, - Судас цэвэрлэх буюу өөхөн товруу бляшка-г хайлуулах - Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, - Даралт ба хуян, - Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА - Альфа линолейний хүчил ALA, - Гамма линолейний хүчил GLA, - Эйкозапентаены хүчил EPA, Омега-3 - Докозагексаений хүчил DHA, Омега-3 - Ногоон цайны полифенол - Токоферол Е витамин зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм. ҮНЭ 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас 96665038. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2017-01-10
ард:
энгийн бид тэгээд шулаачдаар төлүүлэхгүй байх ёстой юу, хууль байх уу, нөгөө 25 жил байгуулсан ардчилсан төрт улс биздээ, үүнийгээ хийхгүй бол энэ засаг ч юу болох бол
2017-01-10
!!!:
Zeel awsan Kompaniud ni odoo uil ajillagaagaa yawuulaad baij baigaa tul awah estoi mongoo olood awchij boloh bizdee !!!
2017-01-10