Казиногийн хуулийн ажлын хэсгийг Л.Энхболд ахална

img

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Өмнөх парламентын үед Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд завсарласан.

 

Хуулийн төсөлд Монгол Улсын иргэн казинод тоглохгүй, харин гадаадын 21-ээс дээш насны иргэд үйлчлүүлэх байна. Казино хөгжсөн улс орон, тухайлбал Сингапурт иргэд нь тоглох эрхтэй байдаг аж. Харин манай иргэд ихэвчлэн Солонгос руу явж казино тоглодог. Энэ нь мөнгө гадаад руу урсч байна гэсэн үг. Тиймээс казинод Монгол Улсын иргэдийг таксаар оруулах, хуулиар иргэдийнхээ тоглох мөнгөний хэмжээг зааж өгөх гэсэн саналыг гишүүдийн зүгээс гаргаж байсан бол зарим нь казино манайд хэрэггүй, эрх зүйн орчин бүрдээгүй гэж үзэж байсан юм.

 

Казино байгуулахаар тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай авахад 35 тэрбум төгрөг төлөх аж. Казиног хоёр байршилд байгуулна гэж хуулийн төсөлд заажээ. Ингэхдээ чөлөөт бүсэд байгуулахыг гишүүд илүүд үзэж байлаа. Тухайлбал, Замын-Үүдийн чөлөөт бүсэд нэгийг нь байгуулах санал явж байгаа юм билээ.

 

Казино байгуулагдсанаар аялал жуучлал 1 сая жуулчнаар, төсвийн орлогыг 74 тэрбумаас 130 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж урьдчилан тооцжээ. Харин төсөвт орох энэ тоог хэтэрхий өндөр, хөөсөрсөн тоо болохгүй юу гэж мөн сэрэмжилцгээж байсан.

 

Шинэ парламент Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлахдаа казино байгуулах асуудлыг дахин хөндсөн билээ. Тиймээс өмнөх парламентын хэлэлцэхийг дэмжсэн Казиногийн тухай хуульд Ажлын хэсэг байгуулахаар болжээ. Ажлын хэсгийг Л.Энхболд гишүүн ахлах аж. Ажлын хэсэг нийтдээ 5-7 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. МАН-аас Л.Энхболд, Н.Учрал нар ажлын хэсэгт багтсан бол АН-ын бүлгээс санал авахаар шийдлээ.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Монголд казино шиг хэрэггуи юм баихгуи, казино баигуулах сонирхолтои улсууд энэ улсаас заилцан баидаа, Ер нь Казиногиин хууль, Еронхиилэгчиин санаачлаад баигаа давхар иргэншлиин хууль 2-ииг гаогалцсан хумуус эх орноо худалдагчид
2017-01-11
zochin:
Дэлхийн жишиг ямар байна,тэр жишгээр байгуулах л хэрэгтэйшд,Оюуны спорт гээд ,хөлбөмбөгийн хэмжээнд л байнашд.
2017-01-10