Д.Оюунхорол сайд нүдээ амраасан нь
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүн загнах хоббитой. Түүний энэ удаагийн бай хэвлэлийн салбар, сэтгүүлчид байв. 2009, 2010 онд би ийм зүйл хэлж байсан, та нар мартсан, хэвлэлийнхэн утааг тоодоггүй байсан гэхчлэнгээр сэтгүүлчдийн ой санамжийг шалгаж, утааны буруутан болгов.
Утааны талаар бичиж үг, үзгээ барсан сэтгүүлчдийг загнуулж суух хооронд байгаль орчин, агаарын бохирдол, экологийн асуудлыг хариуцах ёстой сайд маань унтаж байв уу, нүдээ түр амраав уу. Ерөнхийлөгч индрээс утаа гамшгийн хэмжээнд хүрснийг зарлаж, Улаанбаатарт хүн амьдрах аргагүй болж буйг ярьж байх хооронд Д.Оюунхорол сайд түр амсхийсэн бололтой. Түүний зураг олон нийтийн сүлжээнд тархаж, багагүй зэм хүртэж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ