Археологичид олдвороо дэлгэнэ

img

 

09.00 цагт: “Монголын археологи 2016” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн ШУТ номын сангийн 604 тоотод зохион байгуулагдана. Археологичид 2016 онд хийгдсэн Монголын археологийн хээрийн судалгааны үр дүн, тайланг хэлэлцэх гэж байна. Энэ хурлаар Монголын судлаач, эрдэмтдийн өнгөрсөн 2016 онд хийгдсэн археологийн шинэ шилдэг нээлт, сор олдворуудын тухай мэдээлэл багтсан байна. Мөн хурлын үеэр “Монголын археологчид” сэдэвт хөрөг зураг, “Монгол орон археологчдийн нүдээр” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдана. Утас: 99045949


09.00 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" болно. Хуралд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн болон яамны бусад удирдлагууд, 21 аймгийн ХХААГ-ын дарга, албадын дарга нар оролцоно. Утас: 86565055, 96346465


09.00 цагт: БСШУЯ, ЭМЯ, БОАЖЯ, МХЕГ, НЭМГ, НЭМХ, НЗДТГ, Нийслэлийн боловсролын газар, НМХГ болон судлаачид хамтран зохион байгуулах "Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө, түүнийг бууруулах арга зам" сэдэвт хэлэлцүүлэг АШУҮИС-ийн байранд болно.


10.00 цагт: 2017 оны 1 дүгээр сарын 03-ны байдлаар 17 аймгийн 127 сум, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан НҮБ-ын Хүн амын сангаас өвөлжилт хүндэрсэн нутгийн охид, эмэгтэйчүүдэд түгээх ариун цэвэр, эрүүл ахуйн багцын тусламжийг олгох арга хэмжээ Онцгой байдлын ерөнхий газарт болно. Утас: 99249813, 88249813


11.00 цагт: Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 325044, 99990638


11.00 цагт: "Тэнхлэг зууч" ХХК 2016 оны 12 дугаар сарын орон сууцны үнийн индексийг зарлах хэвлэлийн бага хурал Монголбанкны хурлын танхимд болно.


13.30 цагт: Хүүхдийн номын өргөөнд Тайванийн худалдаа эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас Англи, хятад хэл дээрх 200 номыг хандивлах арга хэмжээ болно.   Утас: 91113191


14.00 цагт: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордны А танхимд болно. Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон бусад намын төлөөллүүд оролцоно.


14.00 цагт: ММНБИ-ээс зохион байгуулж байгаа “Хямралыг хяналтаар хазаарлах нь” сэдэвт санхүүчдийн уулзалт хэлэлцүүлэг Corporate convention center-т болно. Хэлэлцүүлэгт Төрийн болон төрийн бус байгууллагууд /Анализ групп, КЗҮЗ, МҮДАХ/, олон улсын аудитын байгууллагуудын төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүлнэ.  Утас: 88086225


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ