Утааны эсрэг Вандализм

“RhythmuZ team”-ын залуус нийслэлийн гудамж талбайд байрлах хөшөөнүүдэд амны хаалт зүүж, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлжээ. Тэд утааны эсрэг өөрсдийн гэр бүл, ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө орчин үеийн Street art- ийн нэгэн төрөл болох VANDALISM хийж үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Улаанбаатарын утаа амьд организм бус нийслэлийн гудамж талбайд байрлах хөшөөнүүдийг ч “хордуулж” байна. Товчхондоо нийслэлчүүд амьсгалж буй агаараасаа хордож, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Үүнийг төр засгийн хэмжээнд сая л хүлээн зөвшөөрөв.
Улаанбаатарын утаа ГАМШИГ-ийн хэмжээнд хүрснийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зарлаж, амын хаалт зүүхээс эхлээд иргэдээ нүүлгэн шилжүүлэх хүртэлх арга хэмжээ авах шаардлагатайг олон нийтэд дуулгав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ