ЮНЕСКО “Монгол наадам цогцолбор”-той хамтарна
2017-01-13

ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссоос “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-тай хамтран ажиллахаар хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа.

 

Энэхүү Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын өвүүд, түүний дотор Монгол үндэстний баяр наадам, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол шагайн харваа, Хөөмийн урлаг, Бий биелгээ, Уртын дуу, Монгол уран бичлэг зэрэг өвүүдийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаагаар дамжуулан сурталчлахад оршиж байгаа юм. Мөн ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын ажилтнуудын чадавхыг сайжруулах чиглэлээр сургалт, семинар зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар тохироод байна.

 

Энэхүү Санамж бичигт ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл нар гарын үсэг зурав.

Shuud.mn
Сонин хачин