Иргэд дүүргийн эмнэлэгт агаар шүүгч бэлэглэжээ

img

 

“Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аяныг санаачлан зохион байгуулж буй Б.Онон, Г.Ганчимэг нарыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хүлээн авч уулзан, талархал илэрхийлэв.

 

Эдгээр иргэн  агаар цэвэршүүлэгч шүүлтүүрийг олон нийтийн дэмжлэг, хандиваар худалдан авч Нийслэлийн есөн дүүргийн эмнэлгийн төрөх болон хүүхдийн тасагт хүлээлгэн өгсөн байна.

 

Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол нэмэгдсэнтэй холбоотойгоор ханиад томуу, амьсгалын замын өвчлөл нэмэгддэг. Улмаар Улаанбаатар хотын хэмжээнд эрүүл мэндийн төвүүдийн ачаалал эрчимтэй нэмэгджээ. Иймд бусдад туслах зорилгоор “Бяцхан агаар” аяныг эхлүүлсэн тухай иргэн Б.Онон хэлэв.

 

Тэрбээр, “Хэдийгээр гадаа агаарын бохирдол ихтэй байгаа ч иргэд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан гэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн дотоод агаарыг хянах боломжтой. Тиймээс эмнэлгүүдийн дотоод орчныг цэвэр байлгах үүднээс агаар цэвэршүүлэгч бэлэглэхээр шийдсэн” хэмээсэн юм.

 

Аяны хүрээнд эхний ээлжинд Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эмнэлэгт 22 сая төгрөгийн үнэ бүхий агаар цэвэршүүлэгч бэлэглэжээ. Цаашид Эх нялхас, Баянгол, Чингэлтэйн эмнэлэгт өгөхөөр төлөвлөж буй аж.

 

Тэднийг цаг үеэ олсон, нийтэд тустай аян өрнүүлж буйд БОАЖ-ын сайд талархал илэрхийлэв. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Бяцхан агаар” аянд нэг сарын цалингаа хандивлахаа мэдэгдсэн бол БОАЖ-ын сайд яамныхандаа уриалга гаргаж, ажилтнуудынхаа нэг өдрийн цалингаар дэм болохоо мэдэгдлээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Jagsaal tsuglaan , buun shuumjlel urnuulj baikhiin orond hamtdaa utaanii esreg turul buriin handiv tsugluulj heregtei gazart ni ugdug sain setgeliin ayan urnuulvel olon zuun hun demjine dee . oroltsono doo , duureg horoonii darga nar idevhtei ajillaasai, bas mash olon huuhed emegteichuudiin , ger buliin turiin bus baiguullaguud baidag , odoo l huchee negtgeed olon tumniig hudulguvul umar ih tom ajil bolokh bol doo
2017-01-13
lkkkkk:
ZA BAS HEN NI UTAAA GJ BGAAD HAANAAS YU TSUSLAH NI VEE GESEN ASHGUI UGUI BOLTOI
2017-01-13