Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 16, 17-нд ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2017 оны 01 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон говийн аймгуудын зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 27-32 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг голын хөндийгөөр 22-27 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөө ссекундэд 5-10 метр. 16-18 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ