Нойргүйдэлтэй тэмцэх цэгэн массажийг хийх арга

Нойргүйдэлтэй тэмцэх цэгэн массажийг хийх аргыг “www.thefusionmodel.com” сайт нийтэлжээ.
Алхам №1
Архаг ядаргаа, ажлын стресс зэргээс шалтгаалан нойр хүрэхгүй тохиолдол бий. Эм уусан ч нойр хүрэхгүй байгаа бол та цэгэн массаж хийж нойргүйдэлтэй тэмцэх боломжтой. Эхний алхам бол зурган дээр заасан гарынхаа хэсэгт та хүчтэй дар. 10-15 удаа хүчтэй дар. Унтахаасаа өмнө энэхүү цэгэн дээрээ сайтар массаж хийгээрэй.
Алхам №2
Зурган дээр байрлах хоёр гарын бугуй дахь цэгэн дээр дараалан массаж хийх. 10-15 удаа хүчтэй дарж дараа нь зөөлхөн иллэг хийгээрэй.
Алхам №3
Хөлийн өсгий дээр байрлах цэг дээр хуруугаараа дарахгүйгээр бал эсвэл харандаагаар хүчтэй дарж болно. 10-15 удаа хүчтэй дарж дараа нь зөөлхөн иллэг хийгээрэй.
Алхам №4
Чихний хэсэгт байрлах цэг нойрыг хүргэхээс гадна толгойн өвчнийг намдаадаг байна. Энэхүү цэг дээр 5-10 удаа хүчтэй дараарай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ