Хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

img

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

 

Өнөөдөр ихэнх нутгаар ,17-нд төв болон зүүн зүгийн нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

 

 

2017 оны 01дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраарцас орж, цасан шуурга шуурна. Салхибаруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэжсекундэд6-11метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс,Хараа, Ерөө голын хөндийгөөр25-30 градус,Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Туул, ТэрэлжХэрлэн, Онон, Улз, Халх голынхөндийгөөр 20-25градус,Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр6-11 градус, бусад нутгаар 14-19градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цасорохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11метр. 17-19 градусхүйтэнбайна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ