Иргэний харьяатын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ

img

Гадаадын иргэн харьяатын газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус газар 2017 оныг “Цахим Иммигрэйшн”-ий жил болгосныг дарга Д.Мөрөн танилцуулав. Энэ хүрээнд:

 

Гэрэл зургийг MPA.MN

 

-Визний зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ.

-Гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагуудын цахим системийг нэвтрүүлэх, бичиг баримтуудыг цахим хэлбэрээр бүрдүүлэх боломжийн тооцоо судалгааг хийнэ.

-Зорчигчийг ирэхээс  нь өмнө шалгадаг APP системд холбогдоно.

-Интерполын мэдээллийн системийг ISM системтэй холбох тооцоо судалгааг хийж, гэрээ байгуулна

-Архивын цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм байна.

 

Гадаадын иргэн харьяатын газар 2015 онд 26 189 иргэнд виз олгосон бол 2016 онд 21251 болон буурчээ. Мөн оршин суух зөвшөөрөл ч буурсан үзүүлэлт гарсан байна. 2015 онд 20505 иргэн оршин суух зөвшөөрөл олгосон бол өнгөрсөн онд 14929 иргэнд Монголд амьдрах эрх өгчээ.

 

Тус газар 2015 онд 32 улсын 666 иргэнийг албадан гаргажээ. Харин 2016 онд энэ үзүүлэлт буурч, 27 улсын 450 иргэнийг эх орноосоо гаргасан байна. Тэдний 275 нь БНХАУ-ын иргэд байжээ.  

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

no:
Murun gulug chi Zorigiig alsan huniig medej baigaa.Bitgii hudlaa ajil yariad bai.
2017-01-16