Дотоодын цэргийг сэргээнэ

img

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дэд дарга  Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ. Тус намы бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хууль тогтоолын төсөлтэй танилцаж, байр сууриа нэгтгэжээ. Мал эрүүлжүүлэх талаар авч хэрэгжүүлэх байгаа бодлогын талаар салбарын сайдын мэдээлэл сонсож, Мал амьтны эрүүл мэндийн тухай, Малын гентекийн тухай, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг шуурхай хэлэлцэхээр санал нэгдсэн байна. Дотоодын цэргийг сэргээн байгуулахтай холбоотой хуульд тус бүлгийнхэн нэлээд ач холбогдол өгсөн байна.  МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Дотоодын цэргийг ямар шаардлагаар сэргээж байгаа юм бол?

 

-Өмнө нь 1922 онд байгуулагдаад Нийгмийн аюулаас хамгаалах яамны харьяанд байсан. 1992 оноос хойш ЦЕГ-ын харьяанд явсан. 2014 онд харьяанаас гаргасан. Дотоодын цэргүүд улсын онцгой объектуудыг хамгаалж ирсэн. Одоо цагдаа энэ үүргийг гүйцэтгэж байгаа. Улс орныг хамарсан олон нийтийн үймээн дэгдсэн үед дотоодын цэргээр хамгаалуулдаг. Зэвсэгт хүчин иргэдийн өмнөөс буу барьж болдоггүй.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Зэвсэгт хүчин иргэдийн өмнөөс буу барьж болдоггүй. Харин Дотоодын цэрэг болно. Өөрсдийгөө онцгой объект болгоно доо.
2017-01-16