Таван хүн хордож, нас баржээ

img

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий иргэд хордож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэний улмаас нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр шуурхай хуралдаж, ажлын хэсэг байгуулсан байна. Уг ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан ахалж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн онцгой байдлын дарга Н.Уламбаяр нарын гишүүдтэй байгуулжээ. Ямар учир шалтгаанаар иргэд нас барсныг тодруулах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж Засаг даргын зөвлөлд шуурхай танилцуулах  зорилго бүхий уг ажлын хэсгийнхэн хэдхэн цагийн өмнө үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж яаралтай хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

 

Ажлын хэсгийн ахлагч Ж.Батбаясгалан “Баянгол дүүргийн 2 дугаар хороонд анхны дуудлага 12.10 цагийн орчимд ирсэн байгаа. Үүнээс хойш 20.50 минут хүртэл 5 иргэн хордсон, нас барсан байна гэсэн дуудлага ирсэн байна. Мөрдөн байцаалт хэрэг бүртгэлт явагдаж байгаа учир бид хуулийн хүрээнд өгч болох мэдээллийг өгнө” гэлээ.

 

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Нөхцөл байдлын талаар Ж.Батбаясгалан дарга товч танилцууллаа. Хэрэг бүртгэлт явагдаж байна. Урьдчилсан байдлаар эдгээр иргэд нэг дор бөөндөө байж, нэг зүйлээс хордсон байж болзошгүй гэсэн таамаг байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд шилжүүлж, шинжлүүлэх ажиллагаа хийгдэж байна. Одоогийн байдлаар яг ийм зүйлээс ингээд хордчихлоо гэсэн зүйл тогтоогоогүй байна. Өглөө гэхэд шинжилгээний дүн эцэслээд гарчихна. Ер нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс ийм байдалд хүрсэн байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг бий. Иймээс архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, ялангуяа чанар, стандартын шаардлага хангаагүй, үйлдвэрлэсэн газар нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдаж авахгүй байхыг иргэд та бүхнээс хүсч байна” гэж ярилаа.

 

“Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан манай газраас нийт 247 улсын байцаагч, ажилтан ажиллаж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газрыг хамруулан шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн лацадсан. Мөн 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн шинжлүүлж эхлээд байна. Иргэд та бүхэн архи согтууруулах ундаа болон спиртийн найрлагатай хүнсний бус ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Шинжилгээний хариу өглөө гэхэд гарчих байх. Тэр үед албан ёсоор дахин мэдээлэх болно” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэллээ.

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Иргэддээ хандаж хэлэхэд, та бүхний дэргэд архи согтууруулах ундаа хэрэглээд биеийн байдал муудсан хүн байвал 103 тоот утсанд хандаж дуудлага мэдээлэл өгөхийг хүсье” гэлээ.

 

Ажлын хэсгээс шинжилгээний дүн, дүгнэлт гарах хүртэл архи согтууруулах ундаа хэрэглэхээс аль болох татгалзахыг иргэдэд уриалж сэрэмжлүүлэг хүргэж байгаагаа хурлын төгсгөлд дахин дурьдлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuya:
arxinii xordlogo arxinii dontold gedeg avchun udaj bna yamarch arga xemjee avahgyi xudllaa yaraad baih yum aa bathyy iim olon xyn dontuulchaad odoo dontoltoos garah arga xemjee avch boldgyi yum uu olon xyn yxyylj duusgah canaabna daa chi uur argaar mungu olooch novshoo
2018-07-18
Зочин:
Odoo tsagaan saraar humuus min sain anhaarahgui bol ingeed hortoiarhi uugaad hordood uheh ni bna shde
2017-01-20
Зочин:
Үйлдвэрээ бишээ хуурамч архиа үйлдвэрлэх, зарахад хяналт шалгалтаа сайжруулах хэрэгтэй. Найрка архи хаа сайгүй зарагдажл байгаа. Үүнийг л таслан зогсоож том торгууль тавьж хаах хэрэгтэй. Эрүүгийн хуулинд ч гэсэн өөрчлалт оруулж хорьж шийтгэх хэрэгтэй. Хэдэн төгрөгөөр торгосон болоодл толгойгийн илээдл өнгөрөх юм бол цаашид улам нууц болж байх нь үнэншүү...
2017-01-20
Зочин:
Hortoi arhi garsan bna gej hamaatan sadan ger oroniihondoo helehgui medehgui awj uugad hordood uhchih wii de
2017-01-20
Зочин:
Tsagaan sar bolloo hortoi arhi uuj uhtsgeew de tom kompani arhi awahgui bol er ni ewguideh yum bna shuu
2017-01-20
Зочин:
ednuus nairka l uusan. alban yosny uildver nairka hiihgui. hyatad spirt nairuulj zardag avgai naryg sain shalgah heregtei
2017-01-20
Зочин:
Хувийн уйлдвэрийн архи ч эвгуй шүү нэг бол ухэж далд орно нэг бол нэгнийхээ толгойг заазуурдаад хаячина ухаан санааг нь бүр мосон балартуулдаг юм шиг байна шүү
2017-01-20
Зочин:
Бас арай арай Иймэрхүү үйлдвэрүүдийг шууд хаа. Стандардын шаардлага хангасан газруудад л зөвшөөрөл олго
2017-01-20
Зочин:
Томоохон үйлдвэрлэгчдийн шил болон шошгыг ашиглан хуурамч архи хийж байна! Иргэдийг ийм төөрөгдөлд оруулж, эргээд эрүүл мэнд болоод амьс насаар нь тоглож буй хуурамч архи үйлдвэрлэгчдийг төр засаг, мэргэжлийн байгууллагууд бодитойгоор арга хэмжээ авч цэг тавих цаг болсон!
2017-01-20
Зочин:
ШӨХТГ гэж дандаа хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг өмөөрч төрийн байгууллагуудыг дарамталж, аж ахуйн нэгжүүдээс мөнгө авч өөгшүүлдэг газар байдаг түүний л гай
2017-01-20
Зочин:
зүгээр л энэ компани болон бусад хуурамч юм хийдэгүүдийг нь хаачихаж болдоггүй юм уу.мэрэгжлийн хяналт гээд байж л байх юм юу хийж байдаг юм болж байнаа.хахууль авлаа юугаа ч хамаагүй хийж бай гээд зөвшөөрөл олгоод байхуу.ард олоон.
2017-01-20
Зочин:
Хуурамч архийг нэг мөсөн зарж борлуулахыг хориглож, иймэрхүү баталгаагүй архины үйлдвэрүүдийг хаах хэрэгтэй
2017-01-20
Зочин:
Хуурамч архины хэрэгээр хэдэн ч хүн явах гэж... Одоо бас чанартай сайн архи уудаг болсон цаг шдэ. аятайхан боловсон хэрэглэх хэрэгтэй байгаам шд..
2017-01-20
Зочин:
Архиныхаа хуулийг чангатгамаар байна архины үйлдвэр 1 байхад болно шөнжингөө ажилладаг баар саваа болимоор байна зөв тийшээгээ хөгжмөөр бна 15 настай өсвөрийнхөн эр эмгүй ууцгааж бна арай дэндүү бна
2017-01-20
kkkkk arhinii uildver bas neg dargiinh:
nuguu zorigiin hereg shig l yum boloh bh aygui bol 5 uulaa zodoldson bnaa l gh bh shuu
2017-01-17