Сурагчдын амралтын асуудлаар хуралдаж байна

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг томуу, томуу төст өвчний тархалтын улмаас олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, үзвэр үйлчилгээний газрын цагийн зохицуулах саналыг хотын даргад тавьсан. Мөн сурагчдын амралтын сунгах асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хандаад буй юм.
Тэгвэл яг одоо БСШУС-нд сурагчдын амралтын сунгах эсэх асуудлаар холбогдох байгууллагуудын төлөөлөл хуралдаж байна. Хуралд БСШУСЯ, ЭМЯ, нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газрын удирдлагууд оролцож байна. Хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ